ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдав

ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газруудын  бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдав

 

Эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг зүй зохистой, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

 

 


Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд тэргүүтэй УИХ-ын гишүүд, яамны удирдлагууд оролцлоо.

 Хууль зүй, дотоод хэргийн салбарт Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Архивын ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг агентлаг байгууллагын 236 төсөвт нэгж, 24207 алба хаагч,10 үйлдвэрийн газар харъяалагддаг юм.


Тус салбарын нийт ажилтан албан хаагчдын 79 хувь буюу 19232  нь Төрийн тусгай албан хаагч байдгаараа бусад салбараас онцлог. Тиймээс салбарын хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит шаардлага байдаг юм.

Энэхүү үзэсгэлэнд тус салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот 10 үйлдвэр, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газрын хэвлэх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн тавигдаад байна. Мөн энэ үеэр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг салбарынхаа албан хаагчид болон олон нийтэд танилцуулсан юм.

 Тус үзэсгэлэнгийн үеэр оёдол, барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологи, инновацийг УИХ-ын ХЗБХ-ны гишүүд болон олон нийтэд танилцууллаа.

Салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанар стандарт, загварыг захиалагчид танилцуулах, улмаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг илүү оновчтой тодорхойлоход энэ үзэсгэлэнгийн гол зорилго чиглэгдсэн байна.  

   
   

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд