ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ХЗДХ-ийн Сайд С.Бямбацогт Сар шинийн баярыг тохиолдуулан ХЗДХЯаманд ажиллаж байсан өндөр настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр  “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”,    ХЗДХЯ-ны хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.  

Ахмад ажилтнууд маань “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг  дахин байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэнд болон “Цагдаагийн албаны тухай хууль”, “Дотоодын цэргийн тухай хууль”, “Хилийн тухай хууль” гэх мэт нийгэмд ихээхэн хүлээлттэй байсан хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулсан явдалд болон хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар сайшаалтай байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд