ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТАНД НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТАНД НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн санд бүртгэлтэй нийт захиргааны хэм хэмжээний актанд нөлөөллийн шинжилгээ хийх, ялангуяа хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэний оролцооны талаархи хууль тогтоомжийн шаардлагыг хангаж буй байдалд дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнд тулгуурлан холбогдох захиргааны хэм хэмжээний актад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг боловсруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг хууль зүйн зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд судалгааны багийн гишүүд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Эрх зүй, төрийн удирдлагын  чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Аливаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шинжилгээ, нөлөөллийн дүн шинжилгээ хийх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  • Монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах өндөр ур чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон илтгэх, тайлагнах өндөр ур чадвартай байх;
  • Эрх зүйч, хуульч мэргэжилтэй багийн бүрэлдэхүүн 90-ээс дээш хувь байх.

Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, хяналт шинжилгээ, захиргааны хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээний аргачлал хийж байсан бол давуу тал болно.

Гэрээт ажлыг гэрээ байгуулснаас хойш ажлын 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын  жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд,  хаяг, утасны дугаар.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. 465 тоот. Улаанбаатар хот. Монгол Улс-14201, Жич: Дээрхи хаягаар шуудангаар илгээх буюу төрийн ордны баруун хойт хаалганд байрлах төрийн шууданд өгч болно.

Утас:+976-51-266876, Цахим шуудан: sunjid@legalinstitute.mn

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд