ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ИЗРАЙЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЦВИ ХЭЙФЕЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ИЗРАЙЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЦВИ ХЭЙФЕЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр Израйль Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Цви Хэйфецийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр   Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжит жуух бичгээ барьж, Монгол Улсыг хамаарах Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэлээ. 

 Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, харьяа байгууллагын үйл ажиллагааг товч танилцуулахын зэрэгцээ хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тодруулбал олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм болон цахим гэмт хэрэг хэрэгтэй тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг  ярилцлаа.

 Израйль улсын зэвсэгт хүчний терроризмтой тэмцэх, онц байдал зарлагдсан үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зэвсэглэсэн бүлэглэлүүдийг аюулгүй болгох тусгай ажиллагаа явуулах зэрэг чиглэлээр хуримтлуулсан туршлагыг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт нэвтрүүлэх, энэ чиглэлээр Израйль улсаас сурагч багш урьж ирүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулж, хоёр орны төлөөлөгчдийг харилцан айлчлуулах талаар ярилцав. 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд