УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ДАВТАН, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ  ДАВТАН, МЭРГЭШҮҮЛЭХ   СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хууль сахиулах салбарын удирдах албан тушаалтны давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсан билээ. Төрөөс хууль сахиулах салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх,  байгууллага, хамт олныг удирдан чиглүүлэх удирдахуйн ухааны онолын мэдлэг болон  өөрийгөө хөгжүүлэхэд чиглэгдсэн хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилго бүхий “Манлайлал, ёс зүй-хүний эрх” сэдэвт мэргэшүүлэх сургалтад таван байгууллагын 30 алба хаагч хамрагдав.

Уг сургалтыг ХСУА-ийн профессорын багийн профессор, багш нар болон  ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Энхжаргал “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого үйл ажиллагаандаа тусгах нь” сэдвээр, “Өөрчлөлтийн төлөө” төрийн бус байгууллагын төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн төлөөлөгч Д.Сүрэнчимэг, Австралийн хөтөлбөрийн газрын сургагч Л.Энхээ нарын эрдэмтэн судлаачид хамтран зохион байгууллаа.

Албан тушаалын давтан, мэргэшүүлэх сургалтад оролцогчдоос авсан судалгаагаар сургалтын хөтөлбөрийн агуулга тулгамдаж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн гэж нийт оролцогчдын 95.5  хувь, сургалтын үр өгөөж, зохион байгуулалтын арга, хэлбэр оновчтой гэж 100 хувь үнэлсэн бөгөөд цаашид байгууллагын болон хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн  удирдлагын арга барил, ёс зүй, хүний эрх ба, удирдлагын шийдвэр гаргах ажиллагаа, байгууллагын соёл төлөвшүүлэх менежмент, эдийн засаг, санхүү, хүний нөөцийн менежмент, мэдээлэл, харилцаа холбоо, аюулгүй байдлын чиглэлийн нарийвчилсан, сэтгэл зүй, сэтгэл засал, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшүүлэх, залуу алба хаагчдыг сурган хүмүүжүүлэх, дадлагажуулахад чиглэгдсэн чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулуулах, тулгамдаж буй зарим асуудлаар онол, практикийн уялдааг хангах   судалгааг тус академийн профессорын багуудтай хамтран хийх саналтай байгаагаа илэрхийллээ.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд