ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Бангког дахь Ази Номхон Далайн бүсийн захирал Мариа Нэнэттэ А Мотусыг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь олон жилийн туршид Монгол Улсын Засгийн газартай цагаачлал, иргэний шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж ирсэн итгэлтэй түнш байгууллага гэдгийг хэлж талархал илэрхийлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсаны дагуу тавдугаар сарын 24-ны өдөр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийг батлахад ОУШХБ нь өөрийн санал болон зөвлөмжүүдийг гаргаж, тодорхой хувь нэмрээ оруулж, бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархаж буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан цохон тэмдэглэлээ.  

Түүнчлэн ХЗДХЯ-наас  Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, Орон нутгийн хууль, хяналтын байгууллагын болон хилийн бүх боомтуудын албан хаагчдад сургалт зохион байгуулах, Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хэмжээний семинарыг Монгол Улсад зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд