ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь 2017-2020 онд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран хийж гүйцэтгэх ажлуудыг тодорхойлж байгаа юм.

Улсын Их Хурлаар батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах зэрэг ажилд энэхүү төслийн үйл ажиллагаа дэмжлэг үзүүлэх юм.

Түүнчлэн, дээрх ажлын хүрээнд холбогдох судалгаа, сургалтын ажлыг зохион байгуулахаас гадна мэдээллийн технологийг ашиглан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай болгоход чиглэсэн цахим тогтолцоог нэвтрүүлнэ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яамдын холбогдох ажилтнуудыг олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэнэ.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсын хууль зүйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр 1995 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн төслийн гэрээгээр зурснаар хамтын ажиллагаа шинэ түвшинд гаргаж байгааг Германы тал онцлон тэмдэглээ.

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд