ГУРВАН ХҮҮХДИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРСАН Б.БАТТУЛГА, Б.МӨНХБАЯР НАРЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

ГУРВАН ХҮҮХДИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРСАН Б.БАТТУЛГА, Б.МӨНХБАЯР НАРЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар өнөөдөр “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.  

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ. 
Тэд эргүүл шалгалт хийж явах үед айлын хашаа шатаж байсныг шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгараад байжээ.

Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулсан байна.   Тухайн үед хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд