ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХСИС-ИЙН ТӨГСӨГЧДӨД БАЯР ХҮРГЭЖ ЦОЛ ГАРДУУЛЛАА

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХСИС-ИЙН ТӨГСӨГЧДӨД БАЯР ХҮРГЭЖ ЦОЛ ГАРДУУЛЛАА

Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцлоо. Энэ үеэр тус их сургуулийн төгсөгчид бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, хил хамгаалах, онцгой байдлын сургуулийн өдрийн ангийн төгсөгчдийг офицер бүрэлдэхүүнд оруулж, “дэслэгч” цол олгов. Хууль сахиулахын их сургуулийг энэ хичээлийн жилд бакалаврын 9 мэргэжлээр 280, магистрын “Стратеги-тактик, удирдлага” мэргэжлээр 29 нийт 309 суралцагч амжилттай төгсч байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэх зорилгод чиглэгдсэн шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ амжилттай хэрэгжих нэг үндэс нь та бүхний ажил амьдралын талбар дээрх ажлын үр дүн, чин сэтгэлээс шууд хамаарах болно” гэлээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд