ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан НҮБ-ын Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч дарга Минелик Алему Гетахуныг хүлээн авч уулзав.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан НҮБ-ын Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч дарга Минелик Алему Гетахуныг хүлээн авч уулзав.

      Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан НҮБ-ын Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч дарга Минелик Алему Гетахуныг хүлээн авч уулзав. Уулзалтаар  ДОӨБ нь оюуны өмчийн хамгаалалтын олон улсын тогтолцоог хөгжүүлэх, ДОӨБ-Монгол Улсын үр ашигтай  хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлсэн. ДОӨБ Монгол Улсын оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох,  оюуны өмчийн талаарх ойлголт, бүтээлч сэтгэлгээ, инновацийг дэмжих, аж үйлдвэрийн өмч болон зохиогчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог ашиглах замаар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх тухай мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зэрэгт чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Уулзалтаар Монгол Улсын оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох, боловсронгуй болгох талаар санал солилцож цаашид Оюуны өмчийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, оюуны өмчийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах, оюуны өмчийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх, оюуны өмчийн сургагч багш бэлтгэх, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийн судалгааг хийх, уламжлалт мэдлэг,ардын урлагийн бүтээлийг хамгаалах, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд