ЭМГЭНЭЛ

                            ЭМГЭНЭЛ

Монголын хууль сахиулах салбарын нэрт зүтгэлтэн, хошууч генерал Л.Гарамжил хүнд өвчний улмаас нас нөгчиж, монгол төр, монголын хууль зүй, дотоод хэргийн салбарт нөхөж баршгүй гарз учирлаа.

Хошууч генерал Л.Гарамжил нь монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаагийн байгууллагын хөгжилд нэгэн насны амьдралаа зориулж түүхэн үүрэг гүйцэтгэсэн гарамгай удирдагч байлаа.Эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль шударга ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйл хэрэгт эрхэм генералын оруулсан хувь нэмэр цаглашгүй их билээ. 

Түүний хууль сахиулах байгууллагын эрх зүйн болоод зохион байгуулалтын шинэтгэлд оруулсан өндөр их хувь нэмэр, аливаад чигч шударга, асуудалд ноён нуруутай ханддаг эрхэм чанар, эрмэг зориг, эрч хүч дүүрэн холч хараа, уужим ухаан бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Алтан мөрдэст генерал таны ариун үйлс, хууль сахиулах салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг монгол төр, монгол түмэн чинь хэзээ ч мартахгүй. Монгол төрийн нэгэн бахархал, монголын хууль сахиулагчдын үлгэрлэн дуурайх амьд домог болсон таны эхлүүлсэн үйл хэрэг эгнэгт үргэлжлэн мөнхжих болно.

Ум сайн амгалан болтугай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                                  С.БЯМБАЦОГТ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд