МОНГОЛ, ХЯТАДЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

МОНГОЛ, ХЯТАДЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яам хооронд Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх хоёр жил тутам болдог зөвлөлдөх уулзалт өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд эхэллээ.

БНХАУ-ын Хууль зүйн яамны  Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга  Жан ШиоМин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүлээн авч уулзлаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид, Монголын талаас ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-өлзий, Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Ундралсайхан, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, УПЕГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг,  ГХЯ-ны Консулын газрын гуравдугаар Нарийн бичгийн дарга Т.Баторших, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга Ж. Батсайхан, ШШГЕГ-ын Хуяглан хүргэлтийн албаны дарга С.Хаш-Эрдэнэ,  ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга П.Оростогоо, ЦЕГ-ын Гадаад харилцааны газрын дарга Н.Баясгалан,  Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай  тэмцэх газрын дарга Ц.Зоригтсүрэн нар оролцож байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хүрээнд тулгамдаж байгаа асуудал, талууд ялтан шилжүүлэх хүсэлттэй холбоотой саналууд гаргах,  Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх  эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцох, хоёр улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар  эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний хэрэгжилтийн талаар хөндөн ярилцах юм.  Зөвлөлдөх уулзалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд болно.  

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд