420 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

420 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдлагуудын төлөөлөл  өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан алба, хаагчдын хэрэгцээнд зориулан барьж буй 420 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцлоо.

АЕГ-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын  барилга нь одоогийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 1975 онд архивын зориулалтаар баригдаж, 40 гаруй жил ашиглагдсан бөгөөд 2016 онд Архивын ерөнхий газрын нэгдсэн цогцолбор барилга баригдаж нүүн орсноор уг барилгыг буулгаж, тухайн газрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой болсон юм.

Мөн барилгын ашиглалт, хийцийн төлөв байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахад үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй гэж үнэлсэн байдаг бөгөөд газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгох, барилгыг актлуулах хүсэлтийг эрх бүхий  байгууллагуудад хүргүүлж,  зөвшөөрөл авснаар  барилгыг буулгаж ажилтан, албан хаагчдын орон сууц бариулах боломж бүрдлээ.

Өмнө нь ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг дорвитой шийдэж, ажилчдын орон сууц бариулж байгаагүй Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид хамрагдаж байгаад энэхүү төслийн ач холбогдол оршиж байна. Энэхүү орон сууцны барилга нь дэргэдээ оршин суугчдын хүүхдүүдийг сургах цэцэрлэгтэй байх юм байна.

420 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын барилга  угсарлтын ажлыг гүйцэтгэхээр “Гүрт цамхаг” ХХК шалгарч, гэрээ байгуулан, ажлаа ийнхүү эхлүүлж байна. Гүрт цамхаг ХХК нь өмнө нь Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар ажилчдын орон сууц барих ажлыг гүйцэтгэсэн, манай салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай компани юм. Гэрээнд заасны дагуу барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж, 2018 оны 12 дугаар  сарын сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд