ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД МАДИНА ЯРБУССИНОВАТАЙ УУЛЗЛАА

ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД МАДИНА ЯРБУССИНОВАТАЙ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссиноватай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулзлаа. Дэд сайд Б.Энхбаяр Засгийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Үүний нэг илрэл нь ХЗДХ-ийн сайдын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг байгуулсан нь юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулснаас гадна Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй болсныг дуулгасан юм. Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монголд айлчилж буйдаа баяртай байгаагаа дуулгаад, Монгол Улс дахь хүн худалдаалах, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар албаны хүмүүсээс мэдээлэл сонсч, зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хэллээ.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд