ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БАТАЛГААЖУУЛАХ ТӨСӨЛ

Үргэлжлэх хугацаа: 2017-2020

Санхүүжилтийн хэлбэр: Буцалтгүй тусламж

Төсөв: 1,9 сая евро.

Санхүүжүүлэгч байгууллага: Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг / хуучнаар  ХБНГУ-ын техникийн  хамтын ажиллагааны нийгэмлэг буюу  GIZ

Зорилго: Шүүх эрх мэдлийн байгууллага ба салбарын яамдууд хууль тогтоомжийн боловсруулалт болон хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн аргачлал, арга  хэрэгсэл болон бүтэц, зохион байгуулалтыг нэвтрүүлэх.

Хүлээгдэж буй үр, дүн: Шүүх засаглал болон салбарын  яамд хууль тогтоох болон шүүн таслах үйл ажиллагааны арга барил, хэрэгсэл, бүтцийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

Хамрах хүрээ: Хууль зүйн яам болон шүүх, прокурорын  байгууллагууд

Үйл ажиллагааны  чиглэл:

  •  Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд хуулийн шинэ норм, хэм хэмжээ тогтоох, тэдгээрийн чанарыг сайжруулах замаар бодит амьдралд хэрэгжих чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ хийх,
  •  Хууль тогтоомж, боловсруулах, тэдгээрийн чанар ба хэрэгжилтийг сайжруулах,
  • Хууль, эрх зүйн актуудыг чанаржуулах, шүүх засаглалын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх,
  • Тогтвортой байдлыг хангах шинэ арга  барил, хэрэгслийг боловсруулах

Хийж гүйцэтгэх ажил:

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх

Худалдааны бие даасан хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийх

Цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх шинэ чиглэлээр төсөл эхлүүлэх

Хууль, тогтоомжийн сургалт, сурталчилгааг үргэлжлүүлэх

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд