ЭРХ ЗҮЙН БОЛОН ЗАХИРГААНЫ САЛБАРТ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨСӨЛ

Үргэлжлэх хугацаа 6 дахь үе шат: 2016.01.01-2018.12.31 /төслийн үе шат тус бүр 3 жил/

Санхүүжилтийн хэлбэр: Буцалтгүй тусламж

Гүйцэтгэгч байгууллага: ХБНГУ-ын Хансс Зайделийн сан

Зорилго: Монгол Улсад орчин үеийн эрх зүйт төрийг хөгжүүлэх, мөн үр бүтээл бүхий мэргэшсэн захиргааг төлөвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

Хүлээгдэж буй үр дүн: Захиргааны болон Эрүүгийн эрх зүй, процессын эрх зүйн салбарыг улам боловсронгуй болгох, Захиргаа, эрүүгийн хэргийн шүүхийн сургагч багш нарыг бэлтгэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хорих ангид хүмүүжиж байгаа насанд хүрээгүйчүүдийг эргэн нийгэмшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Үйл ажиллагаа: Монгол Улсад өрнөж байгаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хууль, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хуулийн төсөл  боловсруулах ажилд зөвлөгөө өгөх, Захиргааны хэргийн шүүхийг бэхжүүлэх, хууль зүйн салбарт социологийн судалгаа хийх, хуульчдыг давтан сургах, хуулийг нийт ард иргэдэд сурталчлах, хууль зүйн тулгамдсан асуудлаар олон улсын  симпозиум, семинар, бага хурлыг зохион байгуулах, хуульчдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зэрэг бусад олон арга хэмжээг түншлэгч байгууллагуудын хамт зохион явуулж байна.

Хамрах хүрээ: Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-ын Тамгын газар, МУИС-ын Хууль зүйн сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Монголын хуульчдын холбоо.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Захиргааны салбарын хууль тогтоомжуудад  эрх зүйн цэвэрлэгээ хийх
  • Захиргааны  хариуцлагын  тухай хуулийг шинэчлэн боловсруулахад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах
  • Захиргаа ба эрүүгийн хэргийн шүүгч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулах
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох арга замыг тодорхойлох

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд