ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2014 ОНЫ 5 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Хууль зүйн яам нь 2014 оны 5 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд   
Гэмт хэргийн тухай,  Зөрчлийн тухай  хуулийн төслийг  2014.05.29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл,  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл, Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр  хүргүүлсэн.

Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгүүд хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай,  Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийн боловсруулалтын ажил хийгдэж байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн судалгааны ажил  үргэлжлэн хийгдэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг дахин шинэчлэн байгуулагдаж,  нийт 3 өдрийн вакум хурал зохион байгуулсан.

Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааныг хийж,  хуулийн төслийн Засгийн газарт явуулах хувилбарыг танилцуулж, хэлэлцүүлэв.

Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл болон хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулсан.

Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг эхний байдлаар удирдлагад танилцуулав.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансууралтай тэмцэх тухай хуулийн төсөл судалгааны шатанд байна.  

Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төсөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг  тус бүр зохион байгуулсан.
 
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг эцэслэн боловсруулж, Сайдад танилцуулж, санал авахаар 55 гаруй байгууллагад хүргүүлээд байна.
Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн судалгааны ажил хийгдэж байна.  
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хүрээнд Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлуулан, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ талаарх судалгааны тайланг хийсэн.
Шүүхийн шинжилгээний тухай,  Архивын тухай хуулийн төсөл боловсруулах ажил судалгааны шатанд байна.
”Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсан.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн  үзэл баримтлал, танилцуулга, дагаж гарах хуулийн төслийг бэлэн болгож удирдлагуудад танилцуулсан.  
Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Төрийн өмчийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт  ажиллаж, хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга, дагаж гарах хуулийн төслийн эхний хувилбарыг бэлэн болгосон.
Төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд тус хуулийн төслийн үзэл баримтлал болон бүтцийг эхний байдлаар гаргав.
Хилийн боомтын тусгай бүсийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Цагаан  суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай  УИХ-ын тогтоолын төсөлд санал өгсөн.

””МУ-ын Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай”” УИХТТ-ийн үзэл баримтлал, үзэл баримтлал батлуулах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан гарах хуулиудын төсөл, үзэл баримтлал, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, ””Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХТТ-ийн үзэл баримтлал зэрэг 11 хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг хянаж, баталсан.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, ””Эрүүл мэндийн тухай хууль””-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтал, Хүүхэд хамгааллын тухай, ””Хүүхдийн эрхийн тухай”” хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг нийт 4 үзэл баримтлалын төслийг Засгийн газрын 2014 оны 4 сарын 19-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн дагуу буцаасан.

МУЗГ, ХБНБразил Улсын ЗГХ-ын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олгох тухай ЕС-ын захирамжийн төсөл, ЗГХТТ-д санал авах тухай, Эрүүл, аюулгүй сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай, Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ЗГТТ-д санал авах тухай,  ””Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай”” ОУХБ-ын 88, ””Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай”” 181-р конвенцид тус тус нэгдэн орох тухай ЗГХТТ-д санал авах тухай, Үл хөдлөх хөрөнгө худалдах, орон сууц хувьчлах тухай, ””Амгалан дулааны станц””-ын төсөлд гүүрэн зээл олгох тухай ЗГТТ-д санал авах тухай, Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудын төсөл, ЗГХТТ  зэрэг   Засгийн газрын 17 шийдвэрийн төсөлд санал өгсөн.

ЕС-ын захирамжийн төсөлд санал авах тухай, МУЗГ, ОУХА хооронд байгуулах ””Ухаалаг засаг төсөл””-ийн санхүүжилтийн гэрээний тухай ЗГХТТ, ЕС-ын захирамжийн төсөлд санал авах тухай, БНХАУ-ын ЗГ-аас МУЗГ-т олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай ЗГХТТ-д санал авах тухай, АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжих УБ хотын гэр хорооллыг дахин төлөвлөх шинээр барих ус хангамж, ариун цэврийн байгууламжийн санхүүжилтийн Европын хөрөнгө оруулалтын банктай хийх хэлэлцээрийн төөлд санал авах тухай зэрэг Засгийн газар хоорондын 11  хэлэлцээрийн төсөлд санал өгсөн.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл хүсэх тухай, МУ-ын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль тогтоомжийн бусад төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл авах тухай,  ”МУ-ын Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай””, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл хүсэх тухай зэрэг 18 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгосон.

Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр
    
Хууль зүйн сайдын тушаалаар “Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны журам”, “Хуяглан хүргэх ажиллагааны журам”, “ХСИС-ийн сонсогчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэн батлах тухай” журам, Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулан батлуулсан.

Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “ХЗЯ-ны архивын баримт ашиглуулах журам”-ыг боловсруулан батлуулсан.

Мөн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах  үүрэг бүхий Дэд зөвлөл”-ийг байгуулсан.

“Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын шинэчилсэн төсөл, Тахарын албаны нэгтгэсэн журмын төслийг эцэслэн боловсруулж, Сайдад танилцуулсан.
    
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид олгодог урамшуулалын эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга боловсруулан удирдлагад танилцуулав.

Хууль зүйн яам, түүний харьяа агентлаг, байгууллагын дотоод аудитын журмыг боловсруулж ХШҮДАГ-ын даргад танилцуулсан.

ХСИС-ийн элсэгчдийн жендэрийн судалгааг гарган удирдлагад танилцуулав.

Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/81 дүгээр тушаалаар баталсан “Хяналт шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу Монгол Улсыг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хяналт шинжилгээ хийсэн.

Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ,  санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн дотоод аудит хийж,  дүнг Сайдын шуурхай хуралд танилцуулсан.

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын маргаантай эд хөрөнгийн асуудлыг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын тайланг боловсруулж Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан.
Хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах ажлын хүрээнд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй Хууль зүйн сайдын 54 шийдвэрийн талаарх танилцуулгыг Сайдын шуурхай хуралд танилцуулсан.

Төв, Говьсүмбэр, Бор-Өндөр(Хэнтий), Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нотариатчдын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийж, дүнг  илтгэх хуудсаар танилцуулсан.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн санд 5 тушаал, бүртгэж, хөдөлгөөнийг хийсэн.

Хэнтий аймгийн ИТХ-ын  2014 оны 16 дугаар тогтоолд дүгнэлт хүргүүлж, БШУСайд, Сангийн сайд нарын хамтарсан 2014 оны А/169/93 тоот тушаал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ-ын 2014 оны 11/02 дугаар тогтоолыг хянаж буцаасан.

ХААҮС, БОС-ын хамтарсан 1998 оны А/121/88 дугаар тушаалын талаар лавлагаа авах тухай, ҮХС-ын 2006 оны 214 тоот тушаалын талаар лавлагаа авах тухай, Лавлагаа, нотлох баримт гаргуулах тухай зэрэг 8 тушаал шийдвэрийн лавлагааг олгосон.

Гурав. Бусад ажлын хүрээнд

Хууль зүйн сайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь, ХБНГУ-ын Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян  БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь нар хоёр орны хууль зүйн салбарын харилцаа хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн.
Балбын Вант Улсын Хүүхэд, Эмэгтэйчүүд, Нийгмийн Хамгааллын Яам, Хууль Зүйн Яам, Дотоод Явдлын Яам, Хөдөлмөрийн Яамны төлөөлөгчдийг  Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг  хүлээн авч уулзан  хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох талаар санал солилцсон.
Хууль зүйн сайдын 2 удаагийн тушаалаар 4 сумын Засаг даргын Тамгын газрын даргад нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгосон.

Хууль тогтоомжийн үндэсний санд энэ сард шинээр хуулийн нэмэлт өөрчлөлт -5, УИХ-ын тогтоол-4 Ерөнхийлөгчийн зарлиг-3,  Засгийн газрын тогтоол-17, Ерөнхий сайдын захирамж-2,  нийт   31 эрх зүйн акт бүртгэгдсэн байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ”Монгол Улсын эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
Тус яаманд 5 дугаар сард нийт  872 албан бичиг ирсэнээс хариутай 236, шууд 636 бичиг байна.  Мөн иргэд, байгууллагаас 73 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч 42 өргөдлийг шийдвэрлэж, хяналтад 31 өргөдөл байна.

Шинэчлэлийн Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 25 санал хүсэлт хуваарилагдсаныг төрлөөр ангилбал гомдол 4, шүүмжлэл 5, санал хүсэлт 15, өргөдөл 1 байна.

Тайлангийн хугацаанд МУ-д түр ирэгчээр ирсэн 5899 гадаадын иргэнийг бүртгэж, 5956 гадаадын иргэнд МУ-д оршин суух зөвшөөрөл олгож, 2060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 934  гадаадын  иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ