ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ
Хууль зүйн яам нь 2015 оны 9 дүгээр сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд
Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү гэрээний төсөл нь нийт 19 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулжээ.
ЗГХЭГ-аас буцаан хүргүүлсэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийг дахин боловсруулах ажил хийгдэж байна.
Арбитрын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд боловсруулалтын шатанд байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж байна.
Хоёр. Хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт боловсруулах, хянаж батлах, өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох хүрээнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
Уул уурхайн яамнаас санаачлан боловсрулсан Эрдэс баялгийн биржийн тухай, Сангийн яамнаас санаачлан боловсруулсан жилийн санхүүжилтийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хянан баталж хүргүүлэв.
Яамдын бүтэц, орон тоонд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал нь холбогдох шаардлага хангаагүй тул буцаан хүргүүлэв.
Тариалангийн тухай хуулийн төсөлд санал боловсруулан хүргүүлэв.
Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай, Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нэр, шатлалыг өөрчлөх тухай, Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай, UBM загварын барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тухай, Хайгуулын тусгай зөшөөрөл олгох талбайг солбилцолоор тогтоох тухай зэрэг Засгийн газрын нийт 28 тогтоолын төсөлд санал боловсруулан хүргүүлэв.
Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай, Тариалангийн тухай хуулийн төслийг эцэслэн хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгов.
Гурав. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр
Хууль зүйн сайдын тушаалаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг батлуулж, “Гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий зөвлөл”-ийг байгуулсан.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан “Хууль сахиулах салбарын инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, Хууль зүйн сайдын 2015.09.29-ний А/210 дугаар тушаалаар батлуулсан.
Хууль зүйн сайдын А/202 дугаар тушаалаар Нотариатын тойрог, нотариатчийн орон тоог шинэчлэн тогтоож, нотариатчийн мэргэшлийн хорооны хуралдааныг 2 удаа зохион байгуулсан. Хууль зүйн яамны захиалгаар 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалгын саналыг шинэчлэн боловсруулж, БСШУЯ-д хүргүүлэв.
2015 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан.
Хууль зүйн сайдын баталсан удирдамжийн дагуу “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг” 09 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд нийслэлийн төвийн бүсийн 6 дүүрэгт амжилттай зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Хууль сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 агентлаг, байгууллагууд оролцож, иргэд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж ажилласан.
Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын 2015 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайланг харьяа агентлаг, байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн мэргэжилтнүүдэд танилцуулж, зөвлөмж чиглэл өгсөн.
Хууль зүйн сайдын баталсан удирдамжийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Сэлэнгэ, Дархан уул аймгийн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, дотоод аудит болон зарим чиг үүрэгт үнэлгээ хийсэн.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод аудит хийж, Сайд, ТНБД-д танилцуулсан.
“Эрсдэлийн үнэлгээний аргачлал, эрсдэлийн менежмент” сэдвээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймаг, нийслэлийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны ажилтнуудад сургалт зохион байгуулсан.
Дөрөв. Захиргааны удирдлага, гадаад хамтын ажиллагааны хүрээнд
Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд хэм хэмжээ тогтоосон Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”, 2015 оны А/190 дүгээр тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам” зэрэг нийт 6 шийдвэрийг хянан бүртгэж, бүртгэлтэй байгаа 1 шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийн хөдөлгөөнийг хийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, нэмэлт өөрчлөлтийг хяналтын хувь болон цахим хувилбарт тусгасан.
Сангийн сайдын баталсан 1, Гаалийн ерөнхий газрын даргын баталсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн даргын баталсан “Үйлчилгээний хураамж тогтоох тухай” зэрэг 3 хэм хэмжээ тогтоосон шийдвэрт Хууль зүйн сайдын дүгнэлт хүргүүлэв.
Хууль тогтоомжийн үндэсний санд хууль-18, хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай-61, гэрээ соёрхон батлах тухай-12, Улсын Их Хурлын тогтоол-23, Засгийн газрын тогтоол-68, Ерөнхий сайдын захирамж-5, нийт 187 эрх зүйн актыг шинээр бүртгэв.
Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санд бүртгэгдсэн актаас хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай -30, Засгийн газрын тогтоолын оруулсан нэмэлт, өөрчлөлт-30 нийт 60 актаар /давхардсан тоогоор/ 120 эх хувь, эх сурвалжид зохих хөдөлгөөнийг тусгалаа.
Хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн талаар 6 лавлагаа, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 30 ажилтанд давхардсан тоогоор 90 актаар лавлагаа өгч, шинээр бүртгэгдсэн актаар Able-“олон нийт” гэсэн хэсэгт 3 удаа мэдээллийг оруулж нийтэд мэдээлсэн.
Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн цахим бүртгэлд дээрх эрх зүйн 182 актын бүртгэлийг оруулж, бүртгэлийн програмыг баяжууллаа.
Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотой улс орнуудаас өгсөн 166 зөвлөмж дээр ажиллан хүлээн авах эсэх тайлбар, танилцуулгыг бэлтгэсэн.
“Төмөртэй хүдэр” ХХК-ий нэхэмжлэлтэй ЗГ-т холбогдох арбитрын шүүх хурал 2015 оны 9 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд Гааг хотноо болсонтой холбоотойгоор Засгийн газрын шийдвэрийн төслийг бэлтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад Монгол Улс нэгдэн орох тухай гэрээний орчуулгыг хянан ЗГХЭГ-т хүргүүлсэн.
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 14-р зүйлийн 14.3.b хэсэгт өөрчлөлт оруулах саналд хариу хүргүүлэв.
“Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эрх зүйн салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-ний төслийг хянан баталгаажуулан бэлэн болгосон.
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын ялтан шилжүүлэх болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан.
Монгол Улс, БНФилиппин Улс хооронд Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ болон Монгол Улс, БНФилиппин Улс хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээний орчуулгыг бэлтгэн дотоодын байгууллагуудаас санал авсан.
Гадаад, дотоодын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой 20 эрх зүйн туслалцааны хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай мэдээлэл, судалгааг хийж, холбогдох газарт хүргүүлсэн.
БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж буй 3 иргэний ар гэрийнхэнтэй нь уулзаж ялтан шилжүүлэх үйл явцын талаар мэдээлэл өгсөн.
Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд Францын “Пол Бое” ХХК болон “Проэнжин” ХХК гэсэн аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёр компанийн бүтээгдэхүүний дээжтэй танилцах уулзалтыг зохион байгуулсан.
ГХЯ-аас зохион байгуулсан “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт 2 дугаар зөвлөгөөнд оролцсон.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцэх асуудалд санал боловсруулж, ГХЯ-нд хүргүүлсэн. Мөн Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /ЗХАХТЖТ/-тэй цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэх саналыг тус байгууллагад хүргүүлсэн.
Хууль зүйн сайдын Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын цахим нэгтгэлийн систем” төслийн шинжээч хатагтай Фраймэнийг хүлээн авч уулзах уулзалтыг зохион байгуулсан.
ТНБД-ын А/42 дугаар тушаалын дагуу яамны албан хаагчдын 2015 оны эхний хагас жилийн цалингийн баримтанд шалгалт хийж, ТНБД-д танилцуулсан.
Тус яаманд 9 дүгээр сард цахим /Able/ болон шуудангаар 720 албан бичиг ирснээс шууд буюу хариугүй- 573, үүнээс хариутай -147, хугацаанд нь шийдсэн-90 бичиг байна.
372 албан бичгийг гадагш явуулж, 544 бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-2 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Баримт бичгийн шийдвэрлэлтийн талаарх мэдээ, хугацаатай албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг 14 хоног тутам гаргаж, ТЗУГ-ын даргад танилцуулан газар хэлтсийн дарга нарт Дотоод албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн ажилласан.
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж хэсэгчилсэн байдлаар 2015 оны баримт бичгийн бүрдэлтэд урьдчилсан үзлэг явуулсан.
Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол,, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг цахим бүртгэл /Able/-д бүртгэн Сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан ажилласан.
2015 оны 9 дүгээр сард иргэд, байгууллагаас 58 өргөдөл, гомдол хүлээн авч, 44 өргөдлийг шийдвэрлэн иргэнд хариу өгч, 13 өргөдөл хяналтад байна
Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс ирүүлсэн 9 санал, хүсэлтэд хариу өгсөн.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ
Сэтгэгдэл