ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ
Хууль зүйн яам нь 2015 оны 8 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд
2015 оны 08 дугаар сарын 11-ний УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар /хаалттай дэгээр/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай,Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Арбитрын тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох байгууллагуудаас санал авч ирсэн саналуудыг нэгтгэн болосвруулсан.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төслүүдэд Ашгийн бус хуулийн төлөө Европын төвийн зөвлөхөөс ирүүлсэн зөвлөмж, туршлагатай танилцан холбогдох өөрчлөлтийг хуулийн төслүүдэд тусган ажиллаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
“Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2015 оны 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийг олон нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулах төлөвлөгөөний төслийг боловсруулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр ажиллах Зөвлөхийн ажлын даалгавар болон гэрээний төслийг боловсруулсан.
Хоёр. Хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт боловсруулах, хянаж батлах, өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох хүрээнд
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
Киноны тухай хуулийн төсөл, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд санал боловсруулан хүргүүлэв.
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулалтын болон бусад шаардлага хангаагүй тул буцаан хүргүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл, Дэлхийн худалдааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай Марракешийн хэлэлцээрийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл, Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтолын төслийн үзэл баримтлалыг хянан баталсан.
Дипломат болон албан паспорт эзэмшигчийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай МУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл зэрэг 2 хуулийн төсөлд санал боловсруулан хүргүүлэв.
Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны жагсаалт батлах тухай, Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тухай, 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Олон Улсын хөрөнгө оруулалтын банкинд 20 сая хүртэл еврогийн зээлийн шугам нээлгэх тухай, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах цогц бодлого хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги батлах тухай зэрэг нийт 36 Засгийн газрын тогтоолын төсөлд санал боловсруулан хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл”, “Дархан хотын бохир усны системийн сайжруулах” төслүүдийн зээлийн хэлэлцээрүүдэд хууль зүйн дүгнэлт гаргаж ажиллав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл зэрэг нийт 2 хууль, бусад шийдвэрийн төслийг эцэслэн хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгов.
Гурав. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр
Гэрч хохирогчийг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг 2015 оны 5 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэний мөрөөр улс орнуудаас өгсөн 166 зөвлөмж дээр ажиллан Засгийн газрын 2015.08.24-ний өдрийн хуралдаанд танилцуулсан.
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2015.08.17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”, “Жолоочийн зөрчлийн тоо бүртгэлийн оноо тооцох журам”, “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”, “Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас” зэрэг журмуудыг боловсруулан батлууллаа.
Хууль зүйн сайдын тушаалаар “ХСИС-ийн албан хаагчид албан тушаалын цол олгох журам”-ын төслийг боловсруулан батлуулсан.
Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудад 2015 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, нэгдсэн тайланг Хууль зүйн сайдад танилцуулсан.
Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудад хэрэглэгчийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Сайдын 2015.08.10-ны өдрийн А/175 тоот тушаалаар батлуулан, агентлаг, байгууллагуудад хүргүүлсэн.
Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн “Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын төслийг хянан холбогдох саналыг тусган хүргүүлсэн.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраар дамжуулан УБЕГ-ын даргын тушаал шийдвэрүүд ялгавартай гардаг талаарх гомдолд холбогдох шалгалтын ажиллагааг хийж, дүнг хүргүүлсэн.
Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод аудит, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвд дотоод аудит болон зарим чиг үүргийн үнэлгээ хийж байна.
Хууль зүйн сайдын төсвийн багцын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Монгол Улсын Үндэсний аудитын газраас аудит хийгдэж хязгаарлалттай, сөрөг дүгнэлт авсан газар, хэлтэс, албадууд дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг бэлтгэж Сайд, ТНБД-д танилцуулсан.
Салбарын 2015 оны 8 дугаар сарын статистик мэдээллийг нэгтгэн удирдлагуудад танилцуулсан.
Дөрөв. Захиргааны удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр
Хууль зүйн сайдын шуурхай хуралдаан болж, Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ, болзошгүй гарах асуудал, хийх ажлын чиглэл, хяналт тавих асуудал болон, хууль тогтоомжийн хэд хэдэн аргачлал боловсруулах талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан “Хууль зүйн яамны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу ХЗЯ-ны үндсэн хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа, цалин бодолт, олголтын үйл ажиллагаанд холбогдох шалгалтыг хийж, дүнг удирдлагад танилцуулсан.
Хөвсгөл аймгийн Засаг даргын баталсан “Техникийн нөхцөл олгоход нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах журам”, “Бэлчээр чөлөөлөх тухай”, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаал зэрэг нийт 5 хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэн, Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлийн горим хэрэгжүүлэх журам” зэрэг 2 хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүгнэлт хүргүүлэн, 3 шийдвэрийн холбогдох өөрчлөлтийг хүлээн авч хөдөлгөөн хийлээ.
БНКазУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн 8, ОХУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн 5 эрх зүйн туслалцааны хүсэлтэд холбогдох ажиллагаа хийсэн.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас ирүүлсэн цаазаар авах ялын тухай асуулга, 2016 оны Хүн худалдаалах гэмт хэргийн Монгол Улсын төлөв байдлын талаарх асуулгыг тус тус бөглөн Гадаад хэргийн яаманд 2015 оны 08 дугаар сарын 28-нд хүргүүлсэн.
Хууль зүйн сайдын ИБУИНВУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзах уулзалт, ТЗУГ-ын даргын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгос дахь төвийн ерөнхий захирал Даексүү Парк нарыг хүлээн авч уулзах уулзалтыг тус тус зохион байгуулсан.
Хууль зүйн яам, “Case Matrix Network” олон улсын байгууллага хооронд Олон улсын Эрүүгийн шүүхийн асуудлаар хамтран ажиллах санамж бичгийн төслийг айлын талтай урьдчилан тохиров.
”Төмөртэй хүдэр” ХХК-д холбогдох арбитрын шүүх хурал 09 дүгээр сард Голланд Улсын Гааг хотод болохтой холбогдуулан Засгийн газрын хуулийн зөвлөх Нолан Майкль болон Камел нартай хамтарч албаны зарим хүмүүстэй уулзах уулзалтыг зохион байгуулсан.
Хан-Ресурс ХХК–д холбогдох арбитрын маргааны хэргийн талаарх нийт 46 хуудас мэдээлэл бүхий материалыг бэлтгэн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөд хүргүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн хувийн хэргийг зохих журмын дагуу бүрдүүлэн архивт хүлээлгэн өгсөн.
2015 оны 8 дугаар сард тус яаманд ирсэн албан бичиг цахим /Able/ болон шуудангаар нийт-614, шууд буюу хариугүй- 487, үүнээс хариутай -127, хугацаанд нь шийдсэн-95, шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрсэн бичиг-13, хугацаа хоцорч шийдвэрлэсэн нийт-27 бичиг байна.
Явсан бичиг нийт -302, албан бичигт огноо, дугаар өгч 291 бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-3 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол,, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг цахим бүртгэл /Able/-д бүртгэн Сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан цохолт хийлгэн холбогдох нэгжийн дарга нарт танилцуулан сан хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч ажилласан.
8 дугаар сард 54 өргөдөл гомдол хүлээн авч, 31 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хяналтад 22 өргөдөл байна. ЗГ-ын Иргэдээс санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс 3 санал ирүүлсэн.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ
Сэтгэгдэл