ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2015.12.17                                                                                      Улаанбаатар хот

Хууль зүйн яам 2015 онд  дор дурдсан ажлыг хийж  гүйцэтгэлээ. 

НЭГ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД:  

1.1.        Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хуулийн  талаар:

Дараах 11  хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан байна. Үүнд:

–          Хууль тогтоомжийн тухай хууль

–          Галт зэвсгийн тухай хууль

–          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

–          Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль

–          Өршөөл үзүүлэх тухай хууль

–          Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль:

–          Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль

–          Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хууль

–          Захиргааны ерөнхий хууль

–          Эрүүгийн хууль

–          Зөрчлийн тухай хууль

 

1.2.  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар:

Дараах хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна. Үүнд:

–       Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

–       Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–       Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

–       Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–       Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

–       Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

–       Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–       Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл

–       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

–       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

–       Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдох Өмгөөллийн тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл

–       Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл

–       Хохирлын сангийн тухай хуулийн төсөл

 

1.3.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн, хэлэлцүүлсэн хуулийн төслийн талаар:

Дараах хуулийн төслүүдийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.  Үүнд:

–       Арбитрийн тухай хуулийн төсөл

–       Эрүүгийн хуулийн төслийн зарим дагах хуулийн төслийг эгүүлэн татах тухай холбогдох материал

–       Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд

 

1.4.Боловсруулалтын шатанд байгаа хуулийн төсөл болон ажлын хэсэгт ажиллаж байгаа хуулийн төслийн  талаар:

Дараах хуулийн төслүүд боловсруулалтын шатанд байна. Үүнд:

–          Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл     

–          болон түүнтэй холбогдох бусад хуулийн төсөл

–          Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл

–          Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

–          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

–          Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай болон Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төслүүд

–          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл 

–          Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–          Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–          Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

–          Төлбөрийн системийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

1.5. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбоотой аргачлалуудын төсөл боловсруулах чиглэлээр:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах гарын авлагыг шинэчлэн боловсруулж, шинэчлэн найруулсан гарын авлагын төслийг визэнд гаргасан.

Батлагдсан болон боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар давхардсан тоогоор 10 гаруй удаа  мэдээлэл, танилцуулга хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан, уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулсан.

ХОЁР. ХУУЛЬ ЗҮЙН НЭГДСЭН БОДЛОГЫН УДИРДАМЖААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:  

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт боловсруулах:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай”, Шүүх байгуулах тухай зэрэг нийт  59 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.

 2.2.Бусад яамдаас ирүүлсэн хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг хянаж, батлах чиглэлээр:

Бусад яамдаас боловсруулан 82  хууль, УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хянан баталж, 43 хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулалтын болон хуульд заасан бусад шаардлагыг хангуулахаар буцаан хүргүүлсэн.

2.3.Хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр:

Нийт 93 хууль, УИХ-ын бусад шийдвэрийг төслийг хянан УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгосон.

 

2.4. Засгийн газрын шийдвэрийн төсөлд өгөх санал боловсруулах чиглэлээр:

            Нийт 654 Засгийн газрын шийдвэрийн төсөлд санал боловсруулан хүргүүлж,  35 гэрээнд хууль зүйн дүгнэлт гаргав.

 

2.5. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэх болон улсын нэгдсэн сангийн талаар:

Захиргааны хэм хэмжээ тогтоосон 74 шийдвэрийг улсын нэгдсэн санд бүртгэж,  нэмэлт өөрчлөлт 20, хүчингүй болсон 4 шийдвэрийг хүлээн авч, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан

Захиргааны хэм хэмжээ тогтоосон Хууль зүйн сайдын 2015 оны 16  шийдвэрийг яамны web хуудсанд байршуулсан

Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сан программд 1992-2015 оны  8940 эрх зүйн актыг шинээр нэмж байршуулсан байна.

 

2.6.Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн үндэсний санг бүрдүүлэх, зохих журмын дагуу хөтлөх, системчлэх, картын санг бүрдүүлэх талаар:

 Хууль тогтоомжийн үндэсний санд   хууль -272  /бие даасан-27, гэрээ- 13, хуулийн нэмэлт өөрчлөлт-232/, УИХ-ын тогтоол-91, Ерөнхийлөгчийн зарлиг-37, ҮХЦ-ийн шийдвэр-18,  Засгийн газрын тогтоол-451, Ерөнхий сайдын захирамж-44,  нийт- 910 эрх зүйн акт бүртгэгдсэн.

Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санд бүртгэгдсэн  актаас хуулиудын нэмэлт өөрчлөлт-232, УИХ болон Засгийн газрын тогтоол бусад актаар оруулсан өөрчлөлт-315, /давхардсан тоогоор/ нийт 547 актаар 1141 эх хувь, эх сурвалжид хөдөлгөөнийг тусгалаа.

 Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас  /давхардсан тоогоор/ 172 ажилтанд 356 актаар лавлагаа өгөгдсөн.

 

ГУРАВ. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

3.1. Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт, яамны үйл ажиллагааны  төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах,  хүрээнд:  

Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн  биелэлт,  Засгийн газрын 2012-2016 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн  тайлан,  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн хөгжлийн цогц бодлогын биелэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн хэрэгжилт,   Хууль зүйн сайдын эрхлэх  хүрээний  асуудлаар УИХ, Засгийн газраас баталсан  үндэсний хөтөлбөр түүний  төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг  гарган, хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлсэн.

 2015 онд  Ерөнхий сайдтай хийсэн 10 удаагийн  теле хурлын бэлтгэл ажлыг ханган,  зохион байгуулсан.

 Яамны үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөөг газар, хэлтсийн саналыг авч нэгтгэн  боловсруулан ТНБД-аар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, төлөвлөгөөний биелэлт, сар бүрийн тайланг боловсруулан  танилцуулсан.

2015 онд үүрэг даалгавар өгөгдсөн Хууль зүйн сайдын тушаал 25, ТНБД-ын тушаал 22 батлагдан гарсан байна.

2015 онд Хууль зүйн сайдын шуурхай  хуралдаан 8 удаа зохион байгуулагдан хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тухай бүр  гаргаж, танилцуулсан.

 

3.2.Хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр:

Хууль зүйн яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 2014 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, Яамны ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Яамны ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ТНБД-аар батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааныг 6 удаа зохион байгуулсан байна.

            Тус яамны газрын даргын сул орон тоон дээр төрийн албаны жинхэнэ албан хаагчдаас  өрсөлдүүлэх замаар дүгнэлт гаргуулан 4 газрын даргыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилуулсан.

Хүний нөөцийн томилгоотой холбоотой ХЗС-ын 12 тушаал, ТНБД-ын 24 тушаал, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ТНБД-ын 56 тушаалын төсөл  боловсруулан батлуулсан.

Хууль зүйн сайдын тушаалаар тус яамны 3 мэргэжилтэнд зэрэг дэв, 20 мэргэжилтэнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ТНБД-ын тушаалаар  50 ажилтны цалингийн шатлалыг алгасуулан олгохоор шийдвэрлүүлсэн.

Мөн 4 ажилтанд нууцын нэмэгдэл, 1 ажилтанд  ахлах ажилтны, 4 ажилтанд мэргэшсэн жолооч, 2 ажилтанд мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус тус олгосон.

2014 онд мэдүүлэг гаргах яам болон харьяа байгууллагын нийт 501 албан хаагчдын жагсаалтыг гарган, АТГ-т хугацаанд нь хүргүүлсэн.

 

                      3.3.Боловсон хүчний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, яамны аппаратын албан хаагчдыг гадаад, дотоод сургалтад хамруулах чиглэлээр:

2015 онд Удирдлагын академийн магистрийн сургалтад 1 албан хаагчийг суралцуулахаар материалыг хүргүүлж, АНУ-д 2 ажилтан сургалтад хамрагдсан.

Шинэ ажилтны сургалтыг 2 удаа зохион байгуулж, мэдээллийн цагийн хуваарийг батлуулан албан хаагчдад 4 удаагийн мэдээлэл хийсэн.

Мөн “Аз жаргалын боловсрол” ТББ-аар Стрессээс ангижрах сэдвээр шаталсан сургалтыг зохион байгуулсан.

Албан хаагчдыг Интер мед эмнэлэгт,  ахмадуудыг БХХСАХНЭ-тэй гэрээ байгуулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан. Мөн Элэгний В вирусын эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, “Еxpress” лабораторийн шинжилгээнд 31 албан хаагчийг хамруулсан.

Хууль зүйн яамны албан ёсны вэб сайтад цаг үеийн мэдээллийг тухай бүр тогтмол шинэчилсэн.  Яамны газар, хэлтэс, харьяа агентлаг, байгууллагын нийт  210 мэдээ бэлтгэж 171 мэдээг нийтэлсэн байна.

Яамтай холбоотой хурал,  зөвлөгөөн,  сургалт, сурталчилгаа, уулзалт гэх мэт үйл ажиллагааны зургийг архивлан нийт 110 фолдэр бүхий 42 гв фото зургийн сан бүрдүүлэн архив үүсгэсэн.

3.4.Шагнал урамшууллын талаар: 

            Тайлангийн хугацаанд  87 хүн төрийн одон медалиар, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр 227,  Яамны Хүндэт жуух бичгээр 397,  Улын бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдгээр 22,  Цагдаагийн  алдар  тэмдгээр 56,  Хүндэт  хилчин  тэмдгээр 14,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр 41,  “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 3  хүн шагнагдсан  байна.

3.5.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэрэгжилтийн байдалд хяналт тавих талаар:

Хууль зүйн яаманд 2015 онд нийт 767 өргөдөл, гомдол ирснээс:  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 20, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 4, Улсын Их Хурлаас 25 өргөдөл, гомдлыг  шилжүүлэн ирүүлж,  197 өргөдлийг шуудангаар, 570  өргөдөл, гомдлыг иргэдээс биечлэн ирүүлсэн бөгөөд 712 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, хугацаа болоогүй 55 өргөдөл гомдолд ажиллагаа хийж байна.

2015 онд хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг 2014 онд ирүүлсэн өргөдөлтэй харьцуулахад 42 буюу 5.19 хувиар буурсан байна.

Засгийн газрын иргэдээс санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс Хууль зүйн яаманд шийдвэрлүүлэхээр шүүмжлэл 13, гомдол 25, өргөдөл 1, санал, хүсэлт 90  ирүүлснийг хүлээн авч 98 хүсэлтэд хариу өгсөн.

3.6.Дотоод хяналтын чиглэлээр:

Яамны Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулан Сайдаар батлуулан хэрэгжилтэд хяналт тавин ажилласан. ТНБД-ын тушаалаар ажлын хэсэг байгуулан 8 удаагийн дотоод  хяналт  шалгалтыг зохион байгуулсан.   

Тайлангийн хугацаанд цахимаар болон шуудангаар 9059 албан бичиг хүлээн авснаас шууд буюу хариугүй-7061, үүнээс хариутай 1998, хугацаанд нь шийдвэрлэсэн 2422, шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрсэн бичиг 19, хугацаа хоцорч шийдвэрлэсэн нийт-878, хугацаанд нь шийдээгүй 25   бичиг байна.

Мөн 4981 албан бичигт огноо, дугаар өгч, 4856 бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, гадаад, дотоодын албан байгууллага, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Нууцын зэрэглэлтэй 221 албан бичиг хүлээн авч, 190 бичгийг холбогдох байгууллагад хүргэсэн.

Архивын байнга хадгалах баримт 1990-2000 оны 356 хадгаламжийн нэгж, ХЗС, ТНБД-ын 2014 оны нийт 674 тушаалын 2300 гаруй хуудсыг сканнердаж цахим хэлбэрт оруулан холбогдох лавлагааг цахим хэлбэрээр олгож байна.

3.7.Эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн  хэвийн ажиллагааг хангах, яамны мэдээллийн сүлжээ, бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх чиглэлээр:

                 2015 онд Able систем-д шинээр 22, албан тушаал өөрчлөгдсөн 8, чөлөөлөгдсөн 11 албан хаагчийн мэдээллийг шинэчлэн оруулж,  “Олон нийтийн” буланд 1159 мэдээ мэдээлэл, “Албан бичиг” буланд 11226 албан бичиг, “Өргөдөл гомдол” буланд 765 өргөдөл гомдол тус тус бүртгэгдсэн байна.

 Албан хаагчдын ажлын цаг ашиглалтын мэдээг сар бүрийн 20-ны өдрөөр тасалбар болгон, нийт 12 удаагийн мэдээг удирдлагад танилцуулсан. Албан хаагчдын хоцролтыг багасгах, ажлын цаг барилтыг дээшлүүлэх зорилгоор “Хоцорсон албан хаагчдын мэдээлэл”-ийг тогтмол гарган Able системд байрлуулж, нийт 118 удаагийн мэдээг гаргасан байна.

 

ДӨРӨВ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ,
САНХ
ҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

 

4.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах  

            Төсвийн тухай хуулийн дагуу Хууль зүйн сайдын багцын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд  аудит хийлгэж, Үндэсний аудитын газрын “зөрчилгүй” санал дүгнэлтийг хүлээн авсан.

            Хууль зүйн сайдын багцын төсвийн төвлөрүүлэн захирагчид болох нийт 210 төсөвт нэгжийн 2014 оны санхүүгийн аудитлагдсан тайланг Plastic програм болон Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан “Э-тайланд” шивж нэгтгэсэн.

            Plastic програм болон Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан “Э-тайлан”-аар нэгтгэсэн Хууль зүйн сайдын багцын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн яаманд хуулийн хугацаанд нь хүргүүлэв.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Хууль зүйн сайдын төсвийн багцад 10 хөтөлбөр, 27 арга хэмжээнд зориулан 366148.1 сая төгрөгийн урсгал зардал, 49221.7 сая төгрөгийн хөрөнгийн зардал, төсөв болон дамжуулан зээлдүүлсэн зээлээс эргэж төлөгдөх зээлийг 22177.1 сая төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 393192.7 сая төгрөгт багтаан, улсын төсвөөс 398562.2 сая төгрөг, байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлогоос 10428.8 сая төгрөг, туслах үйл ажиллагааны орлогоос 5416.5 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих 962.3 сая төгрөгийг тус тус санхүүжихээр баталсан.

4.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах 

ХЗС-ын багцад 2014 онд худалдан авсан бараа ажил үйлчилгээний тайланг гаргаж,  тайлбар танилцуулгын хамт  Сангийн яаманд хүргүүлсэн.
2016 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хөтөлбөр болон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг шалгаж хянан баталгаажуулсан.

Дээрх  хөрөнгө  оруулалтаас  2000,0  сая төгрөгөөр  25 суманд  цагдаагийн кобаны  барилга  барих гэрээ  байгуулагдаж  ажил бүрэн   дуусч  комисс  хүлээж  авсан байна.

Төрийн нууц  зэрэглэлтэй 5  төсөл арга  хэмжээнд  шууд гэрээ  байгуулагдаж бүрэн хэрэгжсэн.

Хууль зүйн  сайдын  багцаас 2015 онд  Худалдан авах ажиллагааны  газраар  гүйцэтгүүлэхээр  ЦЕГ-ын алба хаагчдын  нормын хувцас хэрэглэл,  нүүрс худалдан авах,  жолооны  үнэмлэхний бэлдэц нийлүүлэх болон Тахарын ерөнхий газар,  Хууль  сахиулахын их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд  нормын  хувцас хэрэглэл  худалдан  авах ажиллагааны  ажлын  даалгавар,  техникийн  тодорхойлолтуудыг  боловсруулж,  Худалдан  авах ажиллагааны  газарт хүргүүлсэн.

4.3.Яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах

            Тус яамны 2015 оны тодотгосон төсвөөр 1-11 дүгээр сард нийт 2,995.6 сая төгрөг батлагдсанаас 2,036.9 сая төгрөгийн санхүүжилтийг авч, 1,996.7 сая төгрөгийн зарлагыг хүлээн зөвшөөрч ажиллав.

            Нийт 105 албан хаагчид 1,207.7 сая төгрөгийн цалин, тусламж, тэтгэмжид  29,6 сая төгрөгийг олгосон байна.         

            Яамны 2015 оны төсвийн зарцуулалтыг доорх графикаар харуулбал:

4.4.Төрийн сангийн төлбөр тооцоо

Хууль зүйн салбарын 2015 оны батлагдсан төсвийн хүрээнд яамны төрийн сан дээр төлбөр тооцоо хийгддэг харьяа 41 төсвийн байгууллагуудын 140 дансаар төлбөр тооцоог  цахим системээр 2015 оны 1 сарын 01-ээс 12 сарын 10  хүртэлх хугацаанд 21338 ширхэг төлбөрийн хүсэлтээр 141 тэрбум 066 сая төгрөгийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээг хүлээн хянан, бүртгэж дамжуулсан.

 Хууль зүйн салбарын 200 гаруй төсвийн байгууллагын төсвийн гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн, Сангийн яаманд хүргүүлсэн.

 

                         ТАВ. ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ,  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

5.1.Олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, НҮБ, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх  хүрээнд: 

            “Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын II илтгэл”-ийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит 22 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын хэрэгжилтийн 6 дугаар илтгэлийн төслийг боловсруулсан.

            “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн илтгэл”-ийг эцэслэж,  НҮБ-д хүргүүлсэн.

            Монгол Улс Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад нэгдэн орох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлуулсан.  

            НҮБ-ын Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны 88 дугаар чуулганаар Монгол Улсын нэгдэн орсон “Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын илтгэл”-ийг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс амжилттай хэлэлцүүлсэн. 

 

            5.2. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, гэмт этгээд шилжүүлэх тухай, ялтан шилжүүлэх тухай олон улсын гэрээ байгуулах ажлын хүрээнд:  

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай” хуулийг батлуулж, Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орсон. 

Монгол Улсын Засгийн газар Энэтхэг Улсын Засгийн газар хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан. 

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг  Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлсэн.

Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яамд хооронд “Хятад Монголын ялтан шилжүүлэх хамтын ажиллагааны байдал, хэтийн төлөв”,  “Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээний хэрэгжилтийн байдал” сэдвээр анхны зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 7 дугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. 

Тайлангийн хугацаанд гадаад орнуудтай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу гадаад, дотоодын байгууллагаас ирүүлсэн 134 даалгаврыг ирүүлснээс 33 хүсэлтийг биелүүлж,  101 хүсэлтэд ажиллагаа хийж холбогдох байгууллагад уламжилсан.  

 БНХАУ болон Монгол Улс хооронд Ялтан шилжүүлэх тухай гэрээ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны консулын газартай хамтран БНХАУ-д ял эдлэж буй Монгол иргэдийн нэгдсэн тоо бүртгэлийг шинэчлэн гаргаж, үлдсэн хугацааны ялыг нь эх орондоо эдлэх боломжтой талаар мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байна. /БНХАУ-д МУ-ын 62 иргэн ял эдлэж байна/

Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНХАУ-д ял эдлэж байгаад үлдсэн хугацааны ялаа өөрийн хүсэлтээр эх орондоо эдлэх хүсэлт гаргасан 6 иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авах талаар хүсэлт гаргасан.

 Гадаад оронд ял эдлэж байгаа Монгол улсын иргэдийн ар гэрийнхэн болон Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний дагуу хүсэлт гаргасан иргэдийг долоо хоног бүр  хүлээн авч уулзаж, 34 иргэнд холбогдох зөвлөгөө болон шаардлагатай мэдээллийг өглөө.

5.3. Гадаад орны шүүх, арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах талаар:

 “Хан Ресурс” ХХК болон “Төмөртэй хүдэр” ХХК-д холбогдох олон улсын  арбитрын маргаантай холбогдох асуудлаар Засгийн газрын 4 тогтоолын төсөл, Ерөнхий сайдын 6 захирамжийн төсөл, тэдгээрийн танилцуулга, хуралдааны тэмдэглэл болон нийт 30 гаруй нууц бичгийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

5.4. Олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:  

 Хууль зүйн яам, АНУ-ын Төрийн департментийн Олон улсын мансууруулах бодис, хууль сахиулах үйл ажиллагааны товчоотой хамтран хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулан хүргүүлж, “Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эрх зүйн салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-ний төслийг эцэслэн тохирсон.

 Хууль зүйн яам, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих, Женевийн төвтэй хамтран Монгол Улсын Их хурал, Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл БНУнгарУ-ын Дотоод хэргийн яам, түүний харьяа хууль сахиулах байгууллага болон сургалт, судалгааны төвүүдтэй танилцаж, туршлага судлах, холбоо тогтоох танилцах аялалыг 2015 оны 6 дугаар сард зохион байгуулж,  Монгол Улсын Хууль зүйн яам, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих, Женевийн төв хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг  байгуулсан.

5.5. Зохион байгуулсан арга хэмжээ, айлчлал, уулзалт:

  Хууль зүйн сайд Д.Дорлигжавын БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Франц Улсын Элчин сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд, Оросын Холбооны Улсын Элчин Сайд, ИБУИНВУ-ыг хэргийг түр хамаарагч, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд,  НҮБ-ын Суурин төлөөлөгч, USAID, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын прокурорын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл, НҮБ-ын ЭСА-ны дарга, АНУ, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзсан уулзалтыг тус тус зохион байгуулсан.

ЗУРГАА.  БОДЛОГЫГ ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

 6.1.Харьяа агентлаг, байгууллагын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр: 

 Засгийн газрын хуралдаанаар дараах тогтоолын төслүүдийг  боловсруулан батлуулсан.   Үүнд:

  • “Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
  • “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын

жагсаалт батлах тухай”

  • “Цахим гадаад паспортын бэлдэц худалдан авах тухай”
  • “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг батлах тухай”
  • “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай”
  • “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих   анги  болгон өөрчлөн зохион байгуулах тухай”
  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай”
  • “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  харьяа Хорих 401 дүгээр анги, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийг өөрчлөн зохион байгуулах тухай”
  • “Үндэсний архивын сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх, архивын зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах тухай”    

 

Хууль зүйн сайдын  тушаалаар дараах журмуудыг боловсруулан батлуулсан. Үүнд:

  • Цагдаагийн албан тушаалын цол олгох журам
  • Тээврийн хэрэгслийг тусгай хашаанд түр байрлуулах журам
  • Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам
  • Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам, зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудасны загвар батлах тухай журам
  • Зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
  • Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”, Жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнэ тогтоох журам
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болгох, тээврийн хэрсэгсэл жолоодох эрхийг сэргээх журам
  • Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам /Хөдөлмөрийн сайдтай хамтарсан/
  • Жолоодох эрхийн шалгалт авах журам” /Хөдөлмөрийн сайдтай хамтарсан/
  • Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх журам
  • Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл батлах тухай
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам
  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам
  • Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох журам
  • Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам
  • Монгол Улсын визийн загвар батлах тухай /Гадаад хэргийн сайдын хамтарсан/
  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам /ШЕЗ-ийн даргатай хамтарсан/
  • Иргэний улсын бүртгэл хөтлөх журам
  • Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм
  • Галт зэвсгийн тооллого явуулах журам
  • Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам
  • Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалт
  • Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журам
  • Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт /Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдтай хамтарсан/
  • Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам
  • Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”
  • Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам
  • Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага /Эрүүл мэнд, спортын сайдтай хамтарсан/
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалт /Эрүүл мэнд, спортын сайдтай хамтарсан /
  • Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам
  • Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт  зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, сум дахин цэнэглэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах, үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий комиссын ажиллах журам, бүрэлдэхүүн
  • ХСИС-ийн албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэх журам
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн хувийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсний жишиг
  • Маягтын загвар
  • Соёмбо  спорт, сургалтын төвийн орон тоог батлах тухай

 

Хууль зүйн сайдын тушаалаар дараах журамд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлуулсан.  Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журамд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай
  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Тахарын албаны алба хаагчдын дүрэмт хувцасны загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Тахарын албаны 1-10 дугаар тойргийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд  өөрчлөлт  оруулах тухай
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн загварыг шинэчлэн
  • ХСИС-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай
  • Сонгон шалгаруулалт явуулах орон тооны бус комиссын бүрэлдэхүүн”-ийг шинэчлэх тухай
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тухай
  • Гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журамд нэмэлт өөрчлөлт
  • Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх журам
  • “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох Зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах тухай”  
  • Хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, Хил хамгаалах ерөнхий газрын бүтэц, “Хил хамгаалах ерөнхий газрын орон тоо, албан тушаалын зэрэглэл, “Хилийн отряд /анги/-уудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулсан.

 

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар “Цэргийн жинхэнэ алба хаах хугацаа сунгах тухай”,  “Хилээр зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн иргэдийн эрхийг сэргээх талаар авах арга хэмжээний тухай”, “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох тухай”,  “Улсын  байцаагчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох”,  “Үндэсний төв архивыг шинэ байранд нүүлгэн шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай”,  “Хууль сахиулах салбарын инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлуулсан.

 Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол гарсантай холбогдуулан харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог  Хууль зүйн  сайдын тушаалаар шинэчлэн батлуулсан.

 

6.2.Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр:

“Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2015 онд харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг”-г  Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

Харьяа агентлаг, байгуулагуудын эрх зүйн сургалт сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнуудын сургалт семинарыг 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан.

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудаас зохион байгуулах “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг  Хууль зүйн сайдаар батлуулж, нийслэлийн  9 дүүрэгт  зохион байгуулж,  51279 ширхэг гарын авлага, танилцуулга, сурталчилгааны материалыг иргэдэд түгээж, 10200 иргэнд зөвлөгөө мэдээлэл, 807 иргэнд  хууль зүйн туслалцаа үзүүлсэн.

Хууль зүйн сайдын тушаалаарХууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”,  “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын алба хаагчдыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг тус тус батлуулж, хэрэгжүүлсэн.

 

6.3.Орон нутгийн хууль зүйн албадтай харилцах, арга зүйн удирдлагаар хангах,  чиглэлээр:

 

 Аймаг,  нийслэлийн ЗДТГ-ын  Хууль зүйн хэлтсийн дарга нарын сургалт-семинарыг 2015 оны 5 дугаар сарын 14, 15-нд, мэргэжилтнүүдийн сургалтыг 2015 оны 9 дүгээр сарын 14,15-нд тус тус  зохион байгууллаа.

    

6.4. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа,  нотариатын үйл ажиллагааны  чиглэлээр:

Хууль зүйн сайдын 23 удаагийн тушаалаар 4 хүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, 2 хүний тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж, 243 хүний тусгай зөвшөөрлийг сунгаж,  2 хүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 8  нотариатчийг нотариатч ажиллаагүй байгаа тойрог, орон тоонд ажиллуулахаар шийдвэрлүүлжээ.          

Мөн 93 албан тушаалтанд нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгох болон хилийн чанад дахь МУ-ын ДТГ-т томилогдон ажиллаж байгаад эх орондоо бүрмөсөн буцаж ирсэн 18 албан тушаалтны нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрхийг хүчингүй болгосон байна.

 

6.5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, архидан согтуурахтай тэмцэх сангийн чиглэлээр:: 

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл,  Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах Дэд зөвлөлийг  Хууль зүйн сайдын тушаалаар байгуулж,  ажлын төлөвлөгөөг батлуулан ажилласан.

АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэглэгдэх төрийн байгууллагууд хооорондын мэдээллийн нэгдсэн сан /Хүн худалдаалах гэм  хэргийн/ байгуулах ажлыг хамтран хийж,  ЦЕГ-ын Мэдээлэл технологийн газарт хүлээлгэн өглөө.  

Хүн худалдаалах гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаталсан сургалтуудыг зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан тусгай дугаарыг /107/  2014 оны 10 дугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулан дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 1117 иргэн, түүний дотор хөдөө орон нутгаас 184 иргэн, нэр хаягаа хэлэхийг хүсээгүй 57 иргэн хандан зөвлөгөө авсан байна.  

Архидан согтуурахтай тэмцэх сангаас  115.130.000 төгрөгийг архидан согтуурахтай тэмцэх ажилд зарцуулахаар шийдвэрлэж, ТББ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

6.7. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын цахим нэгтгэлийн систем” байгуулах ажлын чиглэлээр:

Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар нэгдсэн сан бүрдүүлэх, хамтран ашиглах зорилгоор харилцан өгөгдөл солилцох дундын нэгдсэн санд нэгтгэх болон  ашиглах мэдээллийн жагсаалтыг гарган ажилласан.  

Хууль зүйн яамны серверийн өрөөнд шүүхийн системийн кодчилолыг хөгжүүлэх тестийн серверийн орчин үүсгэн тохиргоо суурилуулалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар ҮДТ-ХЗЯ-ШШГЕГ, ҮДТ-ХЗЯ-УДШ-ШЕЗ, ҮДТ-ХЗЯ-УПЕГ-ыг  холбосон сүлжээний төгсгөлийн төхөөрөмжүүдийг байрлуулан хүлээлгэн өгч холболт үүсгэн тест хийсэн.

 

ДОЛОО. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ,
ДОТООД АУДИТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

 

            7.1.  Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын чиглэлээр:

            “Хууль зүйн яамны 2014 оны үйл ажиллагаа”-нд холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн тайланг удирдлагад танилцуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

             Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын 2014 он, 2015 оны эхний сарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн, тайланг Хууль зүйн сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.    

            “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

 Хууль зүйн яам болон харьяа агентлаг, байгууллагад хэрэгжиж буй 8 хөтөлбөр, 1 төслийн 2014 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороонд хүргүүлсэн.  Хөтөлбөрүүдийн хэрэгжилт дунджаар 76.0 хувь, төслийн хэрэгжилт 86.4 хувьтай гэж үнэлэгдсэн.

             ХЗЯ-ны 2014 он,  2015 оны 1, 2, 3 дугаар улирлын төлөвлөгөөний хэрэгжилт,  ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, ХЗҮХ, ХЗТТ-д “Чиг үүргийн үнэлгээ” хийн дүнг удирдлагад танилцуулсан.          

Хууль зүйн сайдаас өгсөн үүргийн дагуу “Байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний шалгуур үзүүлэлтэд судалгаа хийж, дүнг удирдлагад танилцуулан, “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагад хэрэглэгчийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулж,  Сайдын 2015.08.10-ны өдрийн А/175 тоот тушаалаар батлуулсан.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр ажиллаж буй албан хаагчдыг чадавхижуулах хөтөлбөр боловсруулж, ТНБД-ын  тушаалаар батлуулсан.

 

              7.2.Салбарын хяналт шалгалтын чиглэлээр:

Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу дараах хяналт, шалгалтыг хийсэн. Үүнд:

–          -“Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” болон түүний харьяа Буянт-Ухаа, Дорноговь дахь газарт Шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байдалд;

–          -“Архивын ерөнхий газар”-т;

–          -ЦЕГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн

–          хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой гомдолд;

–          -ИХШХЕГ, ХХЕГ, ТЕГ, ШШҮХ,  ХСИС-д санхүүгийн хяналт шалгалт;

–          Баян-Өлгий аймгийн прокурорын газраар дамжуулан УБЕГ-ын даргын

–          тушаал шийдвэрүүд ялгавартай гардаг талаарх гомдол;

–          Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол сум, Ялалт багт;

–          УБЕГ-аас олгож буй энгийн гадаад пасспорттай холбоотой гомдол.

ХЗЯ-ны албан хаагчдын цалин бодолт, олголт, үндсэн хөрөнгийн бүртгэлийн  үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж,  дүнг удирдлагад танилцуулж, зөвлөмж хүргүүлсэн.

7.3.Дотоод аудитын чиглэлээр:

Эрсдэлийн үнэлгээнд суурилсан Дотоод аудитын 2015 оны жилийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

 Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу дараах үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүнг удирдлагад танилцуулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

-“Архидан согтуурахтай тэмцэх сан”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 2014, 2015 онд хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын гэрээний хэрэгжилт, үр дүн, санхүүгийн үйл ажиллагаанд;  

–          Санхүү, эдийн засгийн хэлтсийн жижиг мөнгөн сангийн 2015 оны 1, 3 дугаар улирлын орлого, зарцуулалт, Төрийн сангийн 2015 оны эхний улирлын үйл ажиллагаанд нийт 3 удаа дотоод аудит хийсэн;

–          -Хууль зүйн яамтай 2014 онд гэрээ байгуулан ажилласан телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэрээний гүйцэтгэлд;

–          “Дорноговь аймаг дахь ИХШХГазарт дотоод аудит хийж, дүнг удирдлагад танилцуулсан.

 

ДҮГНЭЛТ: 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн  засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн хөгжлийн цогц бодлого,  Хууль зүйн сайдын эрхлэх  хүрээний  асуудлаар УИХ, Засгийн газраас баталсан   үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэн ажилласаны зэрэгцээ дэвшүүлсэн зорилтоо зохих шаардлагын хэмжээнд биелүүллээ.

2015 онд тус яам  513 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс төлөвлөгөөний биелэлт 923 %-тай дүгнэгдсэн байна.  

 

 

 

 

————оОо———-