ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ  ХАРЬЯА ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН  ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

Төрийн албаны зөвлөлийн  2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх  болзол, журам”-ын 1.3.3 дахь заалтын дагуу  Төрийн тусгай албан  хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

  1. Техник хангамжийн албаны дарга бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-1
Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
Мэргэжил – Инженер мэргэжилтэй.
Мэргэшил – Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт
Туршлага – Мэргэжлээрээ 5 жил ба түүнээс дээш хугацаагаар ажилласан байх
Ур чадвар Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ажиллуулах, засварлах чадвартай

Багаар ажиллах, баг бүрдүүлэх чадвартай байх

Техник сэтгэлгээ сайтай, зохион бүтээх талаар зохих мэдлэг чадвартай байх

Комьютерийн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чаддаг байх

Баримт бичгийг стандартанд нийцүүлэн шуурхай, боловсруулах, дүн шинжилгээ хийх

Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх

Мэргэжлийн чиглэлээр гадаад оронд мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.

Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

2. Дотрын эмч-2

Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
Мэргэжил – Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй, дотрын үндсэн нарийн мэргэжил эзэмшсэн байх
Мэргэшил – Зүрх судас, уушги, дотоод шүүрэл зэрэг төрөлжсөн нарийн мэргэшлийн аль нэгийг эзэмшсэн байх
Туршлага – Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар – Спирометр, зүрхний хэт авиан оношлогоо, ачаалалтай зүрхний бичлэг зэрэг оношлогооны аргуудыг эзэмшсэн байх,  хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

– Мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

3. Сэтгэцийн эмч-1

Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
Мэргэжил – Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил – Сэтгэцийн эмгэг судлалын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн
Туршлага – Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар – Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад – 35 хүртэлх насны байх

– Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

4. Эмнэлзүйн эмгэг судлаач-1

Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
Мэргэжил – Хүний их эмч, эмнэл зүйн эмгэг судлаач мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил – Лабораторийн эмч, нян судлаач эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн байх
Туршлага – Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар – Лабораторийн бүрэн автомат анализаторуудыг ажиллуулах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад – 35 хүртэлх насны байх

– Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

5. Захирлын туслах-бичиг хэргийн эрхлэгч-1

Боловсрол – Бакалаврын боловсролтой
Мэргэжил – Эрх зүйч болон архив, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй
Мэргэшил – Албан хэрэг хөтлөлт, нарийн бичгийн дарга, оффис менежерын чиглэлээр мэргэшсэн
Туршлага – Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан, зохих дадлага туршлагатай байна.
Ур чадвар – Тухайн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, албан хэрэг хөтлөх, баримт бичгийг зохион бүрдүүлэх, эх хэл болон гадаад хэл дээр баримт бичгийн эх зохиож, хөрвүүлэх, баримт бичгийг заавар журмын дагуу хөтөлж хадгалах зэргийг журмын дагуу нягт нямбай алдаагүй гүйцэтгэдэг, хурал зөвлөгөөн, албан уулзалтыг зохицуулан төлөвлөх, оффисийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, харилцааны өндөр ур чадвартай, ачаалал даах чадвартай байх

– Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бусад – 30 хүртэлх насны байх

– Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

6. Архивын ажилтан-Хэрэг хөтлөгч-1

Боловсрол – Бакалаврын боловсролтой
Мэргэжил – Архивын ажилтан, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй
Мэргэшил – Албан хэрэг хөтлөлт, оффис менежерийн чиглэлээр мэргэшсэн
Туршлага – Төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан, зохих дадлага туршлагатай байна.
Ур чадвар – Тухайн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, албан хэрэг хөтлөх,архивынбаримт, сан хөмрөгийн хөтлөлт, бүрдүүлэлт, хадгалалтыгстандартындагуухийхчадвартай, архивынхууль, стандарт, нормдүрм, холбогдоххуульжурмынталаарөргөнмэдлэгтэйбайх
Бусад – 30 хүртэлх насны байх

– Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
       Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2018 оны 06 дугаар сарын 27–ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү.
       2019 оны 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.
      Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:

6.1.1.тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг/тестээр/;
6.1.2.монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /эссе бичих/;
6.1.3.дүн шинжилгээ хийх чадвар /сорил, бодлогоор/;
6.1.4.асуудал шийдвэрлэх чадвар /сорил, бодлогоор/;
6.1.5.удирдан зохион байгуулах чадвар /ярилцлагаар/;
6.1.6.манлайлах чадвар /ярилцлагаар/;
6.1.7.багаар ажиллах чадвар /ярилцлагаар/;
6.1.8.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /ярилцлагаар/

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС