С.Нарангэрэл: Хуулийн тогтолцоо нэгдмэл болж байж эрх зүйн хөгжил өндөр түвшинд гарна

Хууль зүй, дотоод хэр­гийн яам (ХЗДХЯ)-наас өнөө­дөр “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тул­гам­даж буй асуудал” сэд­вээр олон улсын эрдэм шин­жилгээний хурал зохион байгуулж байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайдын зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Монгол Улсад хууль зүйн салбар үүссэний 110 жилийн ой тохиож байна. Яам байгуулагдсан түүхэн үйл явдлаас ярилцлагаа эхэлье?

-Манай улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тун­хаглаж, Манжийн төрөөс хараат бус Засгийн газ­рыг эмхлэн байгуулсан. Зас­гийн газрын таван яам­ны нэг нь Хууль зүйн яам байсан.

 Яам анх үүсэхдээ удирдлага болгосон чиг үүрэг нь шинэ төрийн хууль тогтоомжийг боловсруулан зохиох, манжийн үед дагаж мөрдөж байсан хуулиас Монгол Улсын тусгаар тогтнолд харшлах зүйлийг нь хүчингүй болгох, дагаж мөрдөж буй хууль, тогтоомжийг олон түмэнд тайлбарлах, мэдээллэх үүрэгтэй байгуулагдсан. Мөн яам нь төрийн тусгай албатууд, тухайлбал, цагдаа, шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагыг удирдах зэрэг үүргийг биелүүлж ирсэн. Хууль зүйн яам 1950-иад оны дунд үе хүртэл ажиллаад, хууль боловсруулах, мэдээллэх, сурталчлах үүрэг нь Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хууль цаазын хороонд хамаарагдах болсон. Харин өмгөөлөл, нотариат, хууль зүйн боловсрол олгох асуудал нь тэр үеийн Улсын Дээд шүүхэд харьяалагдаж байв. Дараа нь 1942 онд дахиж яам эмхлэн байгуулагдсан түүхтэй.

Одоогийн ХЗДХЯ-ны гүйцэтгэж байгаа үүрэг нь бусад орнуудынхаас арай өвөрмөц. Бусад орнуудад Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам нь тусдаа ажилладаг. Манай орны хувьд энэ хоёр яамыг нэгтгэсэн. Цагдаа, шүүхийн шийдвэр, гадаадын иргэн харьяат, цагаачлалын алба, оюуны өмчийн байгууллага нь хууль сахиулах байгууллага юм гэж үзэж, Хууль зүйн яамныхаа харьяанд байх нь зохимжтой гэж нэгтгэсэн байдаг.

-“Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдвээр өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Хувийн эрх зүйн шинэтгэлийн асуудлыг голлон авч үзэж байгааг тодруулмаар байна?

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс дахь эрх зүйн шинэтгэл: сорилт ба боломж” сэдвээр илтгэл тавина. ХЗДХЯ-ны сайдын баримталж буй бодлого бол хувийн эрх зүйг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарья гэж байгаа юм. Яагаад гэхээр манай хуульчдын дийлэнх нь нийтийн эрх зүйгээр судалж, мэргэшсэн. Захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, тодруулбал хүнд албадлага хэрэглэх, шаардлагатай үед нь хорьж цагдах энэ чиглэл рүүгээ илүү хөгжсөн. Гэтэл бид өнөөдөр зах зээл, хувийн өмч, хувиараа аж ахуй эрхлэх эрх чөлөө, гэрээний эрх зүйг хүлээн зөвшөөрсөн орчинд амьдарч байна. Манай ард иргэд заавал төр засгийг харахгүйгээр бизнесээ эрхлээд улс орон, ард түмэндээ ашигтай үйл ажиллагаа эрхэлж, түүгээрээ өөрсдийнхөө амьдралыг авч явдаг. Бизнес эрхлэгчид улсдаа татвар төлөөд бизнесээ эрхлэх эрх зүйг бүрдүүлэхэд хувийн эрх зүй маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл манай хүчний байгууллагад ажиллаж буй хуульчид хувийн эрх зүйн талын мэдлэг нэг талаар хангалтгүй байна. Манай улсын эрх зүйн зохицуулалт ч дэлхийн нийтийн жишигт хүрээгүй. Наад зах нь нэг бизнес эрхлэгчийг шалгах зайлшгүй шаардлага үүсэхэд, манай зарим хуульчид юуны түрүүнд хорьж цагдах, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох, дансыг нь хаах, гэр бүлийн гишүүдийг нь сэтгэл санааны хүнд байдалд оруулах байдал газар авсан. Тиймээс тухайн шалгаж буй хүнийхээ бизнесийн үйл ажиллагаанд аль болох саад болохгүй шалгах, зайлшгүй нөхлөөс бусад үед хорьж цагдахгүй,

-Бизнес эрхлэгчдийг хууль, хүчний байгууллага дарамтлах, эрх ашгийг нь санаатай, санаандгүй байдлаар зөрчих үзэгдэл байгаатай санал нэг байна. Хувийн эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж буй улс орны ямар туршлага байна вэ?

-Эрдэм шинжилгээний хуралд хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн багш, эрдэмтэд, судлаачид оролцоно. ОХУ, ХБНГУ, БНСУ, Казахстан, Японоос эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлнэ. Олон улсын эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын атташе бөгөөд нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн ахлах ажилтан Бродь Варрен гэж хүн “Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын үйл ажиллагаа: Монгол Улсад хамаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Пак Жон Вон “БНСУ-д дижитал хэлбэрээр шүүхэд маргаан шийдвэрлэж буй асуудал” сэдвээр, ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Ульяна Борисовна Филатова “ОХУ дахь нийгмийн аж ахуй эрхлэлт  ба хувийн эрх зүйн шинэтгэл” сэдвээр илтгэл тавина.

ОХУ-ын эрдэмтний энэ илтгэл бол Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой. Монгол Улсад нийгмийн ялгарал үүссэн. Хөрөнгөтэй баячууд нь гадаадад өндөр өртөгтэй эмнэлгээр үйлчлүүлдэг болсон бол ядуучууд нь улсын эмнэлэгтээ хүнд нөхцөлд эмчлүүлж байна. Боловсролын салбарт гэхэд баячууд хүүхдээ гадаадад дээд зэрэглэлийн сургуульд сургаж байхад, хөрөнгөгүй ядуусын хүүхдүүд дотооддоо улсынхаа сургуульд, анги танхимд багтахгүй нөхцөлд суралцаж байна. Нийгмийн ялгарал өдрөөс өдөрт бий болж байна. ОХУ-д боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийг ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна. Эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага ашиг хөөцөлдөхгүй байх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ алдагдалгүй ажиллах, зөрүүг нь улсаас олгох зохицуулалтыг хийх юм байна. Ингээд ирэхээр тухайн улсад сайн боловсрол, эрүүл мэндийн байгууллага бий болно гэж үзэж байгаа юм. Ядуу, баян хамаагүй ижил түвшинд үйлчлүүлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ОХУ ажиллаж байгаа. Энэ илтгэл энэ өөрчлөлтөд чиглэгдсэнээрээ онцлог учраас бидний сонирхлыг татаж байгаа юм.

гэрийн хорионд ч юм уу оруулах байдлаар асуудлыг шийдэх шинжлэх ухааны үндэслэл, эрх зүйн орчныг боловсруулахад олон улсын эрдэм шинжилгээний бага хурал чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнчлэн Япон улсын Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал, хууль зүйн ухааны доктор Минору Токумото “Япон улс дахь арилжааны эрх зүйн хөгжил ба онолын зарим асуудал” сэдвээр, НҮБ-ын Олон улсын худалдааны комиссын хуульч Ли Янг Ин “Дампуурлын эрх зүй” сэдвээр, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын хуульч Ли Жай Сүн “Хялбаршуулсан Арбитрын талаарх зохицуулалт” сэдвээр, ХБНГУ-ын Вюрцбург хотын Юлиус-Максимилианы их сургуулийн профессор, доктор Эрик Андреас Хилгендорф “Шүүхийн цахимжуулалт” сэдвээр тус тус илтгэл тавина. Хувийн эрх зүйн чиглэлээр бид санаа авахаар, сургамж болохоор маш сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаас тодорхой зөвлөмж гарна. Зөвлөмжийг үндэслэж ямар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн барих уу гэдэг асуудал яригдана. Зохион байгуулалт, хэрэгжүүлэлтийн том ажлаа эхлүүлнэ.

-Боловсрол, эрүүл мэндийн ялгаатай байдлын талаар та ярилаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох эрхтэй гэж заасан. Гэвч иргэн бүр ижил тэгш боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй байна. Иргэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авахад хүндрэлтэй, чанаргүй байгаатай хүн бүхэн санал нийлэх байх. Төр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэх үндэстэй биш үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд, төрийн байгууллагын баримтлах үндсэн таван зарчим бий. Түүний нэг нь тэгш байдал гэсэн ойлголт байдаг. Гэтэл тэгш байдал гэдэг зүйл байхгүй. Бүх юмыг зах зээлийн эдийн засгийн жамаар шийднэ гэж үзэж болохгүй юм. Тэгвэл нийгмийн талцал, ялгаа, зааг, хагарал, үл ойлголцол улам газар авна. Ялангуяа манай улс шиг хүн ам цөөтэй, нэгдмэл үндэстний хувьд нийгмийн хүрээний боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зах зээлийн үл үзэгдэх гараар зохицуулах нь сөрөг тал байна. Жилээс жилд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ нэмэгдэж, зардлыг нь иргэд дийлэхгүй болсо

Монголчууд хүүхдээ сургахад зардлыг нь яаж дийлнэ, эмнэлэгт эмчлүүлэх төлбөрөө хэрхэн төлөх үү, тэтгэврийн хэдэн төгрөг амьдралд хүрэлцэх болов уу гэх зовлонг 30 жилийн өмнө амсдаггүй байсан. Тэгэхээр Үндсэн хуульд байгаа тэгш байдал гэдэг заалтыг хэрэгжүүлье гэж хүсэж байгаа бол нийгмийн хүрээний салбарт хэтэрхий ашгийн төлөө хөөцөлдөж байгаа бизнесийн үйл ажиллагаанд хязгаар тавихаас өөр аргагүй.-Та олон улсын эрдэм шинжилгээний хурлаар “Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэгдмэл, бүхэллэг байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Эрх зүйн тогтолцооны нэгдмэл, бүхэллэг байдал гэдгийг тодруулахгүй юу?

-Аливаа бие даасан тусгаар улс орны эрх зүйн тогтолцоо бүхэллэг, нэгдмэл байх ёстой. Тухайлбал, хууль тогтоомжоо боловсронгуй болгоно гэж яриад өөрчлөлт оруулчихаад хуулийнхаа хэрэгжилтийг орхивол нөгөө хэдэн хууль нь цаасан дээр л үлдэнэ шүү дээ. Эрх зүйн тогтолцооны бүхэллэг байдал нь арван хэдэн үзүүлэлтээс шалтгаалдаг. Эрх зүйн орчны суурь, эрх зүйн эх сурвалжууд байна. Эх сурвалжийг хоёр ангилна. Үндсэн эх сурвалж, нэмэгдэл эх сурвалж гэж бий. Үндсэн эх сурвалжид Үндсэн хууль, хуулиуд багтана.

Монгол Улсад бие даасан 686 хууль үйлчилж байна. Мөн Монгол Улс – Олон улс хоорондын гэрээ нь үндсэн эх сурвалж. Хоёр талын 1300 орчим гэрээ бий. УИХ-ын 4000 шахам тогтоол, Ерөнхийлөгчийн 200 орчим зарлиг, Засгийн газрын 2000 орчим тогтоол байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт бий. Яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг даргаас гаргасан шийдвэрүүд ороод албан ёсны эх сурвалж болдог. Нэмэгдэл эх сурвалж гэдэгт эрх зүйн заншил болсон, хуулиар тогтоогоогүй ч төрөөс зөвшөөрөөд хэрэг маргааныг шийдвэрлэхэд дагаж ирсэн зуршил болсон асуудлыг хэлнэ. Мөн эх сурвалжид шүүхийн тайлбар ордог. Үндсэн хуулиас бусад хууль, тогтоомжийг Улсын Дээд шүүх тайлбарладаг. Харамсалтай нь 2012 оноос хойш Монгол Улсад шүүхийн тайлбар нэг ч гараагүй. Шүүхийн тайлбар гарахгүй байна гэдэг нь хуульчид дур зоргоороо хууль тайлбарлах боломжийг олгосон.

Эрх зүйн тогтолцоо бүхэллэг, нэгдмэл байхад эрх зүйн орчны суурь, эрх зүйн эх сурвалжуудаас гадна эрх зүйн номлол, боловсрол, хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн мэргэжил, эрх зүйн туслалцаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, эрх зүйн ухамсар зэрэг багтана. Энэ бүх зүйлүүд иж бүрнээрээ бүрдэж байж тухай улсын эрх зүйн тогтолцоо бүхэллэг болж, энэ бүх үзүүлэлт хөгжиж байж, улсын эрх зүйн хөгжил өндөр түвшин гардаг. Би илтгэлдээ бүхэллэг байдал хэрхэн бүрдэх, яаж хөгжүүлэх, юунд дээр бид алдаж байна вэ гэдгийг онцлон тавихыг зорилоо.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин Т.АМАРАА