Нотариатчийн мэргэшлийн шалгалтын зар

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/100 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд 2022 оны 06 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2022 оны 05 дугаар сарын 20ы өдрөөр тасалбар болгоно. Шалгалтын бүртгэл 2022 оны 05 дугаар сарын 02ы өдрөөс мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд явагдана.

Шалгалттай холбогдох мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтаар тухай бүр мэдээлнэ.

Нотариатын тойргийн сул орон тоо

Нотариатын тойрог

/аймаг, сум/

Сул орон тоо
Аймаг Сум Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
  1 Булган Булган 1
  2 Говь-Алтай Есөнбулаг 1
  3 Говьсүмбэр Сүмбэр 1
  4 Орхон Баян-Өндөр 1
  5 Өмнөговь Даланзадгад 1
  6 Сэлэнгэ Алтанбулаг 1
  7 Шаамар 1
  8 Ховд Жаргалант 1
  9 Хөвсгөл Мөрөн 1
 10 Хэнтий Бор-Өндөр 1
НИЙТ 10

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ

НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО