Олон улсын шинжээчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж буй НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын болон Буркина Фасо Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын шинжээчдийг өнөөдөр /2022.04.27/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Х.Нямбаатар сайд Монгол Улсын Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.