Маргааш болох хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэгт урьж байна

Тус яамнаас Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Эдгээр хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын зааланд зохион байгуулах тул иргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчид Хууль зүй, дотоод хэргийн яамны 51-260076 дугаар утас болон tusul@mojha.gov.mn цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ үү.