НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ

Нотариатчийн мэргэшлийн шалгалт 2022 оны 06 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуулийн байранд явагдана.

АНХААРАХ ЗҮЙЛС:

 -Сорилго, бодлого бодох болон ярилцлагын шалгалтын хуваарь, тов, шалгалтын үнэлгээ  болон бусад холбогдох мэдээллийг тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн яамны веб сайтаар мэдээлнэ.

-Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирэх;

-Иргэний үнэмлэхээ  авч ирэх; Жич: Шалгуулагчид урьдчилж тоон гарын үсэг авсан байхыг анхаарна уу.

-Шалгалтын системд нэвтрэх бүртгэлийн дугаарыг авч ирэх;

-Шалгалтын танхимд нэвтрэхдээ биеийн халууныг тусгай багажаар хэмжүүлэх, гараа зориулалтын ариутгалын бодисоор ариутгах;

-Оролцогч шалгалтын үеэр эм буюу эмнэлгийн бусад зүйлсийг гар дороо байлгах шаардлагатай бол энэ тухай шалгалтаас өмнө бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна. Зөвшөөрсөн тохиолдолд эм, эмнэлгийн зүйлсийг оролцогчийн нэрийг бичсэн шошготой нэвт харагдах уутанд нааж шалгалт эхлэхээс өмнө шалгалтын хянагчид шалгуулан хадгалуулж, хэрэглэнэ;

-Шалгалтын үргэлжлэх хугацаанаас хамаарч 2-оос доошгүй амны хаалтыг урьдчилан бэлтгэж ирэх;

-Танхимд орох, гарахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх, тусгайлан бэлтгэсэн зам, тайлбайгаар зөвшөөрлийн дагуу орж, гарах;

-Шалгалтын хуваарьт заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалт зохион байгуулж буй байранд нэвтрүүлэхгүй, шалгалтыг нөхөж авахгүй.

-Шалгалтанд оролцогч хувийн бэлтгэлийг хангах, шалгалт зохион байгуулагчийн шаардлагыг биелүүлэх, зохисгүй байдал гаргахгүй байх, харилцааны болон хуульчийн ёс зүйг баримтлах

ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

-Оролцогч нь мэдээлэл дамжуулах боломжтой электрон ба бусад хэрэгсэл, тооны машин, камер, дуу хураагуур, дуу хүлээн авагч, гар утас, пейжер, бүх төрлийн диск, халаасны компьютер, дуут сэрүүлэг, чихэвч, түүнчлэн цүнх, уут, ном, товхимол, сургалтын материал, хүнсний зүйл, ус, ундаа, эм, үзэг, харандаа, цаас зэрэг аливаа эд хэрэгслийг өөрийн биед болон ойр орчимд байлгах;

-Шалгалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах;

-Шалгалтын программд зөвшөөрөл өгөөгүй байхад нэвтрэх;

-Шалгалт авах хугацааны турш шалгалтын танхим, бие засах газар, бусад газарт оролцогчид хоорондоо ярилцах, утсаар ярих, шалгалтын хянагч, шалгалт зохион байгуулагчтай харилцах;

-Суудлын дугаар сольж суух, өөр хүнийг шалгалтад оролцуулах;

-Шалгалтын материалд тэмдэг, тэмдэглэгээ хийх.

-Харилцааны болон хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих

ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ:

-Шалгуулж буй бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;

-Шалгалтад авч орохыг хориглосон зүйлсийг шалгалтын танхимд авч орж ашиглахаар завдсан, ашигласан.

-Хуульчийн ёс зүйг зөрчих

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО