Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Өргөмжит консул болон Бүгд Найрамдах Чех Улсын цагдаагийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн түүхтэйг онцлоод цаашид хоёр улсын цагдаа, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал хэллээ.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа өргөмжит консул Павел Режчрт, Бүгд Найрамдах Чех Улсын Морави мужийн Эрүүгийн цагдаагийн дарга Ярослав Сулак , Бүгд Найрамдах Чех Улсын Морави мужийн Цагдаагийн сургуулийн орлогч захирал, цагдаагийн хурандаа Марек Надворник, , Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Б.Пагва болон бусад албаны хүмүүс байлцлаа.