Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Хессэн муж улсын Хууль зүйн яам хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ХБНГУ-д хийж буй айчлал үргэлжилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессэн муж улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус улсын Хууль зүйн сайд проф.др Роман Посек нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь 2002 оны 04 дүгээр сард байгуулагдсан “Монгол Улс болон ХБНГУ-ын Хессен муж улс хоорондын хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл”-ийг  цааш нь хөгжүүлэх зорилготой юм.

Санамж бичгийг байгуулснаар Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, үр дүнтэй тогтолцоог бий болгох, мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэхэд Хэссен муж улсын Хууль зүйн яам дэмжлэг туслалцаа үзүүлэх чухал ач холбогдолтой.

Уулзалтын үеэр Монгол Улсын хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийг магтан сайшааж цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа тус муж улсын хууль зүйн сайд илэрхийллээ.