“Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь” сэдэвт хурал боллоо
Япон Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь” сэдэвт хурлыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Япон Улсын Хууль зүйн яам хамтран зохион байгууллаа.
Тус хурлыг нээж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Япон Улсын Хууль зүйн дэд сайд Хироаки Кадояма болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши нар мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үеэр “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор профессор Б.Амарсанаа тэргүүтэй илтгэгч нар илтгэл тавин оролцсон. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах хааж үг хэллээ.
Сэтгэгдэл