Сум үйлдвэрлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Сум үйлдвэрлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Сум үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын  26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасан шаардлагыг хангасан байна.

Тушаалыг mojha.gov.mn болон legalinfo.mn сайтаас татан авч дэлгэрэнгүй танилцана уу.

Энэхүү үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх бөгөөд нотлох баримт бичгийг хавсарган ирүүлнэ.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал
Нийтлэг шаардлага Тусгай шаардлага
1.Гадаадын хөрөнгө оруулалтгүй;

2.Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй;

3.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй;

4.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1-д заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх; 

5.Өөрийн өмчлөлийн ажлын байртай байх;

1.Үйлдвэрлэх бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, тодорхойлолт нь олон улсын стандарт

Үйлдвэрлэх бүтээгдэхүүний  төрөл бүрийн (сумны) стандартыг харуулсан танилцуулга, хэмжих багажны төрөл, танилцуулга, зураг,  бусад орны стандарттай жишин харьцуулсан харьцуулалтыг хавсаргана.

2.Түүхий эд нь чанар, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангасан байх;

(Түүхий эдийн тодорхойлолт, техникийн үзүүлэлтийн танилцуулга талаарх мэдээллийг хавсаргана.)

3. Сумны чанар шалгах буудлагын байр, гадна талбайтай байх;

(Бүтээгдэхүүний чанарыг шалгах,  хэмжилт хийх талаарх танилцуулга, зааварыг хавсаргана. Түрээсийн байр, талбай байж болох бөгөөд түрээсийн гэрээг хавсаргана.)

4.Эрсдэлийн үнэлгээ, хяналт тавих үйл ажиллагааны заавар, журамтай байх; Үүнд:

·      Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны ерөнхий журам

·      Үйлдвэрийн байгууламжид мөрдөх гэнэтийн ослын үеийн заавар

·      Үйлдвэрийн байгууламжид гэмт халдлагын нөхцөлд баримтлах заавар

·      Тэсрэх бодистой харьцах, хадгалах, тээвэрлэх заавар

·      Дохиолол, хяналтын камерын нэгдсэн системийн ажиллагааны талаарх танилцуулга.

 

5. Үйлдвэрийн барилгатай байх

гэх мэт)

6.Төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн боломжтой байх;

·      Төслийн товч танилцуулга

·      Макро болон микро орчны судалгаа

·      Төслийн зорилго, зорилт

·      Үйлдвэрлэлийн төлөвлөлт

·      Үйлдвэрлэл явуулах, техник технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтэн, боловсон хүчний төлөвлөлт, танилцуулга /үүний дотор сум, галт хэрэглэлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн,  мэргэжлээрээ 15 доошгүй жил ажилласан туршлагатай байх/

·      Маркетинг борлуулалтын төлөвлөгөө

·      Санхүүгийн төлөвлөгөө

7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх.

Мөн дараах баримт бичгийг хамт ирүүлнэ:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;

2.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.Банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын лавлагаа, тодорхойлолт;

4.Эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланс;

5.Тухайн ажлын байранд шаардлагатай ажилтнуудын танилцуулга, иргэний үнэмлэхний болон галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

Анхааруулга: Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулагч болон Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээдэд олгохгүй.

Мөн дээр дурдсан хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагатай хамаарал бүхий этгээдэд олгохгүй.

Тогтоосон хугацаанаас хожимдсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн материалыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 509  тоотод хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь бүрдүүлсэн материалаа товъёоглож, хуудас бүрийг дугаарласан байх, битүүмжлэн лацтай байх бөгөөд эх хувиас гадна 7 хувь хуулбарлан ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг  260086 дугаарын утсаар авна уу.

Хаяг: Улаанбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яам

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС