Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлтэй хуулийн этгээдийг цахимаар бүртгэж эхэллээ

Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож эхэлсэн.

Иймд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлтэй хуулийн этгээд sas.police.gov.mn сайтад нэвтрэн, цахимаар  бүртгүүлнэ үү.

Хуулийн этгээдийн цахимаар ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулан, хариуг цахимаар өгөх бөгөөд дор дурдсан баримт бичгийг цаасаар хүлээн авахыг анхаарна уу.

Тусгай зөвшөөрлийг шинээр хүсэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  2. Санхүүгийн чадвартай эсэхийг нотолсон  харилцагч банкны болон татварын албаны тодорхойлолт, санхүүгийн тайлан;
  3. Харуул хамгаалалтад ажиллах албан хаагчийн анкет /харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн магадлагаа, албаны дүрэмт хувцастай фото зургийг хавсаргана./

Тусгай зөвшөөрлийг сунгахад дараах дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл;
  2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /эх хувиараа/;
  3. Санхүүгийн чадвартай эсэхийг нотолсон харилцагч банкны болон татварын албаны тодорхойлолт, санхүүгийн тайлан;
  4. Харуул хамгаалалтад ажиллах албан хаагчийн анкет /харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн магадлагаа, албаны дүрэмт хувцастай фото зургийг хавсаргана/;
  5. Харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дүгнэлт;
  6. Харуул хамгаалалтын гэрээ.

Холбоо барих утас: 263502, 261953

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ