Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг /2023.02.15/ өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, гэмт этгээд шилжүүлэх тухай болон ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тус шинэчлэн байгуулах ажил ахицтай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улсын хууль зүйн салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг талууд харилцан илэрхийлэв.