Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит
- Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх
- Хяналт шинжилгээ хийх аргачлал боловсруулах, боловсруулсан аргачлалыг хэрэгжүүлэх
- Шаардлагатай үед байгууллагын тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ хийх, сурталчлах
- Хяналт шинжилгээний үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд үнэлгээ хийх
- Хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах
- Сайдын эрхлэх асуудлын хүрээнийагентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх
- Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх
Хяналт шинжилгээ, үнэлгээ
- ХЗДХ-ийн сайдын 2007 оны 207 тоот тушаалаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”
Аргачлалууд:
- ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 54, 55 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх аргачлал”
- “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх”
- Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангууд /ЗГҮАХ, үндэсний хөтөлбөр, яам болон агентлаг, байгууллага, төслийн тухайн жилийн үйл ажиллагаа/
- Хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан