ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

         Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр гардуулан өгөв.

      “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дашзэвэгийн Ганхуяг,

    “Цэргийн гавьяаны одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Шараагийн Баатарсүх, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Доржсүрэнгийн Ганболд, Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтын менежер, хурандаа Борхүүгийн Лувсанравдан,

    “Алтан гадас одон”-гоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын 3 дугаар тасгийн эрхлэгч Цэрэнсономын Сарантуяа,

   “Цэргийн хүндэт медаль”-аар Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Дагва-Очирын Эрдэнэчимэг, Хууль сахиулах их сургуулийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Алгаагийн Амарсайхан,

    “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн их эмч, ахмад Лхагваагийн Хосбаярмаа нарын төлөөлөл шагнагдлаа.

   Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил ажиллан, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчидаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.