ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Канадын Гадаад харилцааны яамны Зүүн хойд ази болон далайн улс орон хариуцсан газрын орлогч дарга Люк Маерсийг 4 дүгээр сарын 1 –ний өдөр хүлээн авч уулзаж, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.