ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

      Хууль зүй, дотоод хэргийн салбар 2019 онд “Албан хаагч бүрт – орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд  цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Цагдаа амгалан хотхон”, “Хууль сахиулагч” хотхон зэрэг барилгын ажлын төслийг хэрэгжүүлж байна.

      Дээрх ажлын хүрээнд өнөөдөр “Хууль сахиулагч” хотхоны “А” блок болох 60 айлын орон сууц ашиглалтад оруулж, нээлтийг хийлээ.

     Нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, ХЗДХЯ-ны СХОХ-ийн дарга Н.Цэвэлмаа, гүйцэтгэгч “Бавгар” ХХК-ний захирал Х.Оюун нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.