ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ФЕЙСБҮҮК ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Фейсбүүк группийн Хонконг, Тайвань, Монгол Улс дахь олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

     Тус уулзалтаар цахим орчин, нийгмийн сүлжээн дэх иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэдний зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.