ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 2

Сонгон шалгаруулалтын нэр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх

1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хийгдэнэ.

3. Мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцтэй байх (5-аас доошгүй хүн). Уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Хуулийн этгээдүүдэд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ний 12:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 211 тоот.

Утас: 51-265125.

И-мэйл: amarbayasgalan@mojha.gov.mn