ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ, АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг 04 дүгээр сарын 11 –ний өдөр хүлээн авч уулзав.

      Уулзалтын эхэнд Элчин сайдад шинээр томилогдсон явдалд баяр хүргэж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн туршид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж хууль эрх зүйн салбарт  төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн юм.

       Цаашид хамтын ажиллагааны хүрээнд мансууруулах бодистой тэмцэх, хүн худалдаалах гэмт хэрэг, хилийн аюулгүй байдал болон үндэстэн дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, мөн Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилт, хоёр орны хооронд Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо.