ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоорондын уялдаа, харилцаа, холбоог сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн дарга, ажилтан, албан хаагчдыг хамруулан жил бүр зохион байгуулдаг зөвлөлдөх уулзалт 2019 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын хурлын танхимд боллоо.

           Уулзалтыг нээж Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Алтанхүү үг хэлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий Хууль зүйн салбарт баримталж буй гадаад бодлого шийдвэр, агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд гадаад харилцааны чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийв. Мөн энэхүү уулзалтаар харьяа агентлаг, байгууллагууд тус бүр өөрийн гадаад, хамтын ажиллагааны талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон юм.