ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

       Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын дөрвөн төрөлт тэмцээнийг Буянт ухаа спортын ордонд 2019 оны 04 дүгээр сарын 26, 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

        Тус тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан бөгөөд  ХЗДХЯ, түүний харьяа агентлаг, байгууллагын нийт 12 багийн 400 тамирчин  оролцож оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Дартсын тэмцээний төрөлд:

I-р байрт Хууль зүй, дотоод хэргийн яамны баг.

II-р байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг.

III-р байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд:

I-р байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг

II-р байрт Дотоод хэргийн их сургуулийн баг

III-р байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд:

I-р байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг

II-р байрт Дотоод хэргийн их сургуулийн баг

III-р байрт Цагдаагийн ерөнхий газрын баг

Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд:

I-р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг

II-р байрт Хууль зүй, дотоод хэргийн яамны баг

III-р байрт Гадаадын иргэн, харьяатын газрын баг

Волейболын тэмцээний эмэгтэй төрөлд:

I-р байрт Архивын ерөнхий газрын баг

II-р байрт Дотоод хэргийн их сургуулийн баг

III-р байрт Хил хамгаалах ерөнхий газрын баг

Олс таталтын тэмцээний төрөлд:

I-р байрт Цагдаагийн ерөнхий газрын баг

II-р байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг

III-р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  баг

Шатрын тэмцээний төрөлд:

I-р байрт Дотоод хэргийн их сургуулийн баг

II-р байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг

III-р байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

                Мөн тэмцээний “Шилдэг тамирчин”-аар сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Дотоод хэргийн их сургуулийн багийн тамирчин А.Төмөр, эмэгтэйчүүдийн төрөлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн багийн тамирчин Х.Амартүвшин, волейболын эрэгтэйчүүдийн төрөлд Хууль зүй, дотоод хэргийн яамны багийн тамирчин  А.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн ангилалд Архивын ерөнхий газрын багийн тамирчин М.Тунгалагсайхан нар шалгарлаа.

           Тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Дотоод хэргийн их сургуулийн баг тамирчид шалгарч шилжин явах цом, Дэд байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гутгаар байрт Цагдаагийн ерөнхий газрын  баг тамирчид тус тус шалгарсан бөгөөд энэхүү тэмцээнийг ирэх жил Дотоод хэргийн их сургууль дахин зохион байгуулах эрхийг авлаа.