ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

         Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөр хариуцсан нэгжийн ахлах мэргэжилтэн Раушан Маматкулавыг 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтаар тус яамтай хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэн, төслийн талаар харилцан санал солилцлоо.