ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

       Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа. Тус Үндэсний хорооны хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсон, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов. Мөн Олон улсын мансууруулах бодисын хяналтын зөвлөлөөс Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.