ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА ШИНЭ БАЙРАА ХҮЛЭЭН АВЛАА

     ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймаг дахь албанд лабораторийн шинэ байрыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

   Арга хэмжээнд  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн ,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал , бригадын генерал Д.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар  , тус аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Эрдэнэбаяр болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

    Тус алба нь шинэ ажлын байртай болсноор орон нутгийн иргэдэд  үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар дээшилж, албаны бэлэн байдал, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, орон нутагт хийгдэх шинжилгээний төрөл, тоо нэмэгдсэнээр, гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц гарах нөхцөл бүрдэнэ.