“ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД АСУУДАЛ”-ЫН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

         Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжийн төсөл боловсруулах талаар төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч болно” гэж заасны дагуу жил бүр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газраас сургалт зохион байгуулдаг билээ. Энэ жил 05 дугаар сарын 14-ний өдөр “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, түүнтэй холбоотой бусад асуудал”-ын талаарх сургалт зохион байгууллаа.

            Сургалтыг нээж ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг үг хэлж, Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулахад анхаарах асуудал мөн Засгийн газрын 59 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлалууд, Захиргааны хэм хэмжээний акт сэдвээр тус газрын ахлах мэргэжилтэн Л.Мөнхцэцэг, Б.Алтантуяа, мэргэжилтэн Т.Нарантунгалаг, Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ нар илтгэл танилцууллаа.  Сургалтад хамрагдсан албан хаагчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа.

        Тус сургалтад төрийн захиргааны төв байгууллагуудын хуулийн хэлтэс болон Ерөнхий сайдын харьяа агентлагууд, Шадар сайдын харьяа агентлагуудын хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож нийт 70 гаруй албан хаагчид хамрагдлаа.