“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ – 2019” ТЭМЦЭЭН 14 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Засгийн  газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын  дөрвөн төрөлт  “Засгийн газрын цом – 2019” тэмцээн  14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд 5 дугаар сарын 15, 17, 18, 19 өдрүүдэд Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар  гэсэн 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин  өрсөлдсөнөөс   Хууль зүй, дотоод хэргийн яамны  эрэгтэй баг тамирчид  гар бөмбөгийн төрөлд  хүрэл медалийн  эзэд боллоо.