МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2018 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЛААР

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гүйцэтгэх арга хэмжээний 2018 оны хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийв.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018 оны төлөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарах нийт 33 зорилтын хүрээнд гүйцэтгэх 110 арга хэмжээг хяналтад  авч, тэдгээрийн хэрэгжилтийг хангах  арга хэмжээ  авчээ.
Хяналтад авсан нийт 110 арга хэмжээнээс үнэлэх боломжгүй-5 арга хэмжээ байна.

Үнэлэх боломжгүй 5 арга хэмжээний хувьд:
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын 6.2.1.5. “үнэлэх боломжгүй”-зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол тухайн арга хэмжээг үнэлэхгүй гэсэн байна.
ХЗБГ-5.3.9.1. Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах- ЗГХЭГ-аас уг хуулийн төслийг хариуцан боловсруулж байгаа;
ХХЕГ-5.4.13.5. Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалд хилийн хяналт шалгалт, хамгаалалтын барилга обьектууд барих- Хөшигтийн хөндийн Олон Улсын нисэх буудлын хилийн хяналт шалгалт, хамгаалалтыг зохион байгуулах хилийн … дугаар ангийн  барилга, обьектуудын төсөв 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдаагүй,;
ЦЕГ-5.4.5.2. Цагдаагийн байгууллагын хэт богино долгионы радио холбоог шинэчлэх-Холбогдох төсөв шийдэгдээгүй;
ШШГЕГ-5.4.10.1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Ховд аймгийн Булган суманд Шийдвэр гүйцэтгэх хэсэг байгуулах- Холбогдох төсөв шийдэгдээгүй болно.
АЕГ-5.4.11.6.Төрийн архивын мэдээллийн нэгдсэн системийн программ хангамжийг боловсруулах- Холбогдох төсөв шийдэгдээгүй болно.

Дүгнэлт

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны төлөвлөгөөнд 110 арга хэмжээнээс 100%-тай биелсэн85,  70%-тай 19,  40%-тай 3, үнэлэх боломжгүй-5 арга хэмжээ байх бөгөөд нийт арга хэмжээний гүйцэтгэл 2018 оны байдлаар 94 хувь буюу 4.7 онооны үнэлгээтэй байна.
2017 оны мөн үетэй харьцуулахад /93.4 буюу 4.67 оноотой байснаас/ 0.6 буюу 0.03 оноогоор их, 2018 оны хагас жилээс/84.44 буюу 4.22 оноотой байснаас/ 9.56 буюу 0.48 оноогоор ахисан байна.
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-д заасан аргачлалын дагуу тус яам нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хувьд “Үр дүнтэй” байна гэж үнэллээ.
Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтийн хувьд 2017 онд бэлтгэл ажил хийх, холбогдох тооцоо судалгаа хийх,төсөл боловсруулах ажлууд хийгдэж байсан бол 2018 оноос уг ажлуудыг хийх, боловсруулж, батлуулахаар тусгагдсан байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гүйцэтгэх арга хэмжээний 2018 оны хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу холбогдох зөвлөмжийг яамны газар, нэгж, алба болон харьяа агентлаг, байгууллагад хүргүүлэх болно.

 

_________________оОо________________