ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 06 дугаар сарын 24-ний өдөр Оросын Холбооны Улсын Хуульчдын холбооны дарга Виктор Владимирович Блажеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улс болон Оросын Холбооны Улс нь мөнхийн хөршүүд бөгөөд олон жилийн хугацаанд түүхэн, найрсаг харилцаатай байсаар ирснийг дурдаад манай хоёр улсын хууль зүйн болон хууль сахиулах салбар дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

   Мөн уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль зүйн салбарын чиг хандлага, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй гол гол ажлууд, хоёр байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товч танилцуулан цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.