ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТ ХОРООДЫН БӨХЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин Э.Оюунболд, найм даван үзүүрлэж “бууршгүй хүчит” чимэг хүртсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Монгол Улсын аварга Н.Батсуурь, долоо давж их шөвөгт үлдэж “саруул сайжрах” чимэг хүртсэн Ц.Содномдорж, тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин Ж.Ням-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин А.Давааням нарын салбарын спорт хороодын бөхчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.