ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БНСУ-ЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ, ДОКТОР ЧОЙ ЁОН ШИК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

          Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-ын Шүүхийн шинжилгээний төв байгууллагын захирал, доктор Чой Ёон Шик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

       Уулзалтын эхэнд хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, шүүх эмнэлгийн шинжилгээний лаборатори, цогцос хадгалах байрыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, бусад лабораториудыг шинэчлэх, ажилчдын чадавхыг сайжруулах шат дараалсан сургалтад хамруулахаар тохиролцов. Шүүхийн шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчилснээр шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх явдал эрс багасч, гэмт хэрэгт сэжиглэгдэх, яллагдахаас сэргийлж, гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд өндөр ач холбогдолтойг харилцан дурдаж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.